БНХАУ-д тэмээний бөхнөөс хорт хавдрыг эмчлэх эм, бэлдмэл гаргаж эхэлсэн байна. Судалгааны багийнхан тэмээний сүүнээс дээж авч шинжлэхэд уураг нь бусад амьтнаас өөр байжээ.
Судалгааны багийн эрдэмтэн Өвөрмонголын өөртөө засах орны Хөдөө аж ахуйн их сургуулийн профессор н.Журамт ярихдаа "Тэмээний уураг өөрийн хариуцсан гентэй байдаг. Эдгээр генүүдийг ялган авснаар хорт хавдар, чихрийн шижин өвчнийг эмчлэх боломжтой" гэжээ.
Үүнээс гадна тэмээний бөхнөөс гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа аж. Эдгээр судалгааны ажлыг 2005 оноос Монгол, Хятадын эрдэмтэд эхлүүлсэн байна. Энэ хугацаанд ингэний сүү, хоормог, ноос ноолуур, генийн судалгааг хийж, хэд хэдэн төсөл амжилттай хэрэгжүүлээд байгаа аж.
Холбоотой мэдээ