Ц.Элбэгдорж: Хоригийг хаалттай хэлэлцэнэ гэв үү

Хуучирсан мэдээ: 2015.10.15-нд нийтлэгдсэн

Ц.Элбэгдорж: Хоригийг хаалттай хэлэлцэнэ гэв үү

Ц.Элбэгдорж: Хоригийг хаалттай хэлэлцэнэ гэв үү

УИХ-ын чуулганаар хэлэлцэх хуулийн төслийн тавдугаарт бүтэн хоёр сарын хугацаанд маргаан дагуулж байж хэлэлцсэн Өршөөл үзүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхээр тусгажээ. Хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүд олон янзын байр суурь илэрхийлж байгаа.

Хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг өнгөрөгч долоо хоногийн Хуульзүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн бөгөөд энэ үеэр МАН-ын гишүүд санал гаргаж Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг зүйл заалт нэг бүрээр нь санал хураалгаж авлига, албан тушаалын хэргийг өршөөхгүй байхаар санал хураалгасан. Гэвч хуулийн төсөл дээр тэс өөр санал гаргаж, зүйл заалтад тавьсан Ерөнхийлөгчийн хориг буруу хэмээн эсэргүүцэж буй УИХ-ын гишүүн Р.Гончигдорж тэргүүтэй гишүүд өнөөдрийн чуулганаар уг асуудлыг хаалттай хэлэлцэж дахин хоригийг унагах магадлал өндөр байгаа юм.

Хувьсгалын тохироо гэдэг шиг Р.Гончигдорж дэд дарга өнөөдөр хуралдааныг даргалж байгаа бөгөөд чуулганы танхимд сүлжээ унагагч байршуулж хаалттай хэлэлцэхээр шийджээ. Ингэсэн тохиолдолд МАН-ын гишүүд эсэргүүцлээ илэрхийлж мэдээлэл хийх юм байна. Энэ талаар УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар “Өршөөлийн хуульд тавьсан хоригийг нууцаар хэлэлцүүлэх гээд л бэлтгэл хангаад байна.

Уг нь нээлттэй хэлэлцэх ёстой” хэмээн жиргэсэн бол Ё.Отгонбаяр гишүүн “Өнөөдөр өршөөлийн хуулийг хэлэлцэнэ. Хурлыг Гончигдорж удирдана. Бас тааруулж байна шүү. Хаалттай хэлэлцсэн тохиолдолд гарч хурал хийнэ шүү” хэмээн эсэргүүцлээ илэрхийлжээ. Харин хуулийн төсөлд хориг тавьж, түүнийгээ хамгаалсаар буй Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өөрийн твиттер хуудсандаа “Хоригийг хааж хэлэлцэнэ гэвүү. Бор шувуу биз. Хориг нээлттэй, бүгд ил байх учиртай. Сонгогдохдоо биеэ нуугаагүй байж саналаа олноос нуугаад яахав” хэмээн жиргэжээ. Уг асуудал яг одоо олны анхаарлын төвд байна.

Б.ТОГТОХ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж