AFP: Монголын говиос үлэг гүрвэлийн зулзаганы чулуужсан олдвор олджээ

Хуучирсан мэдээ: 2015.10.15-нд нийтлэгдсэн

AFP: Монголын говиос үлэг гүрвэлийн зулзаганы чулуужсан олдвор олджээ

 

Монголын говиос үлэг гүрвэлийн зулзагануудын чулуужсан олдвор өндөгний хальсныхаа хамт олдсон тухай судалгааны сэтгүүлд нийтлэгдсэн тухай AFP.com сайтад дурьдагджээ.

 

“PLoS ONE” гэх сэтгүүлд нийтлэгдсэн бичвэрт чулуужсан олдвор нь ойролцоогоор 70 сая жилийн өмнө амьдарч байсан аварга том үлэг гүрвэл “Hadrosaurus”-ын төрлийн Saurolophus angustirostris гүрвэлийн үр төл Монголын говиос олдсон тухай нийтлэгдсэн байх бөгөөд эдүгээг хүртэл олдсон олдворууд дундаас хамгийн нас багатайд тооцогдож байгаа юм байна.

 

Энэ удаагийн олдвороор дамжуулан үлэг гүрвэлийн өсөлтийн үйл явцыг судлах аж. Тус судалгааны багийг удирдаж буй  Бельгийн Гэнт их сургууль болон тус улсын хааны байгалийн шинжлэх ухааны музейн захирал Леонард Деуаелегийн хэлж буйгаар Монголын говиос олдворлогдсон үлэг гүрвэлийн чулуужсан олдвор нь үүрэндээ үлдсэн зулзаганых байх магадлал өндөртэй байна гэж мэдэгджээ. 

 

Saurolophus angustirostris үлэг гүрвэлийн талаар дурьдвал, өндөр нь ихдээ 1-2 метрийн өндөр, жин нь хоёр тонн орчим байдаг бөгөөд өвсөн тэжээлтэн аж. Дагз хэсэг нь арагшаа сунаж байрласан нь энэ төрлийн амьтны хамгийн том онцлог нь гэнэ.

 

Б.ДАВАА

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж