Улаанбаатар хотын Замын цагдаагийн газар нийт 411 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 313 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг 11 бүртгэгдэж 11 хүн хүнд хөнгөн гэмтжээ.
Тухайлбал, Сүхбаатар дүүргийн нутаг Туушин ХХК-ны урд замд Кроун маркийн авто машины жолооч Г нь явган зорчигч 11 настай эрэгтэй Ж-г мөргөж гэмтээжээ.
Мөн Сонгинохайрхан дүүргийн нутаг Жаргалант тосгоны зам, 361-н гарамын Тэс петролуем ШТС-ын урд замд Сонота маркийн авто машины жолооч Б нь Хятад улсад үйлдвэрлэсэн 19-73 улсын дугаартай мотоцикльтой мөргөлөж мотоциклийн жолооч 55 настай эрэгтэй Ц гэмтсэн байна.
Ж.ӨӨДЛӨН