Мэргэжлийн талбайн теннисний дөрвөн “Их дуулга”-ын хамгийн эхний тэмцээн болох Австралийн нээлттэй тэмцээн нэгдүгээр сарын 14-нөөс хоёрдугаар сарын 2-ны хооронд Мельбурн хотод болно. Тэмцээний урьдчилсан шатны тоглолтууд өчигдөр (2020.01.14) эхэлсэн..
Гэвч, урьдчилсан шатны тоглолтууд “агаарын чанар муу, эрүүл мэндэд хортой” гэсэн шалтгаанаар гурван цаг хойшилсон юм. Үүгээр ч зогсохгүй урьдчилсан шатанд оролцож байсан Далила Якупович утаанаас болж угаартан ухаан алдаж, тэмцээнийг цааш үргэлжлүүлэх боломжгүй болсон байна. Түүнээс гадна Евгение Бөхард, Бернард Томич нар эмнэлгийн тусламж авчээ.
Зохион байгуулагчдын зүгээс Мельбурн хотод бэлтгэл хийх болон тоглохыг хориглоод байна. Мөн зарим тоглолтуудыг гадаа талбайд бус, дотор зааланд тоглуулах саналтай байгаагаа мэдэгджээ.
Б.МӨНГӨНТАМИР
Холбоотой мэдээ