“Mercedes-Benz” дахин тэргүүллээ

Хуучирсан мэдээ: 2015.10.15-нд нийтлэгдсэн

“Mercedes-Benz” дахин тэргүүллээ

“Mercedes-Benz” энэ сард дахин шилдэг борлуулттай машин боллоо. Ингэснээр сүүлийн гурван сарын турш тансаг зэрэглэлийн автомашины зах зээлд борлуултаараа тэргүүлж байгаа юм.

Өнгөрсөн сард “Mercedes-Benz” нийт 188.4 мянган автомашин борлуулсан бол “BMW” 180.5 мянга, “Audi” 170.9 мянган автомашин тус тус борлуулжээ. “Mercedes-Benz”-ийн хувьд сүүлийн хоёр жилийн хугацаанд бүх загваруудаа шинэчилж, олон шинэ загварууд хэрэглэгчдэд санал болгож байгаа.

Харин хуучин борлуулалтаараа тэргүүлж байсан “BMW” болон “Audi” компани хэрэглэгчдийн шаардлагад нийцэхүйц хэмжээний шинэчлэл хийж чадахгүй байгаа юм.

Т.МӨНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж