"Б.Пүрэвдорж гишүүнд баримт байгаа бол хамтдаа шалгуулъя" | News.MN

"Б.Пүрэвдорж гишүүнд баримт байгаа бол хамтдаа шалгуулъя"

"Б.Пүрэвдорж гишүүнд баримт байгаа бол хамтдаа шалгуулъя"

Ч.УЛААНД ХАРИУЦЛАГА ТООЦОЖ ЧАДАХГҮЙ ӨНӨӨДРИЙГ ХҮРГЭСЭН

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улааныг огцруулах хуулийн төслийг өргөн барьсан талаар өчигдөр /2020.01.14/ мэдээлэл хийсэн билээ. Ингэхдээ “Өнгөрсөн есдүгээр сард малын үнэ хангалттай хэмжээнд өссөн байсан. Нэг төлөг 100 мянга, эм хонь 130 мянга, эр хонь 160 мянган төгрөг байсан бол өнөөдөр 20-30 мянган төгрөгөөр унасан байна. Бод мал нэг тус бүрдээ 200 мянган төгрөгөөр унасан байна. Үүний шалтгаан нь ХХААХҮ-ийн сайд БНХАУ-ын компаниудад олгосон квоттой холбоотой. Манай улс нийт 140 гаруй махны үйлдвэртэй. Үүнээс 12 нь л БНХАУ руу мах экспортлох квоттой. Ийм цөөхөн олгож байгаа нь эрэлт бий болгож, авлига авах шалтгаан болж байна. Бусад компаниуд эдгээр зөвшөөрөлтэй 12 ААН-д нэг кг адууны махан дээр 12 юаний төлбөр төлж мах нийлүүлэх болдог. Зөвшөөрөл олгосон 12 компанийн ес нь БНХАУ-ын эзэнтэй компани, үлдсэн гурав нь сайд, дарга нарынх. Махны экспортын квот тогтоодог болсон нь мах экспортлогч компанийг ч давхар хүнд байдалд оруулж, өр зээлэнд унагаж байна. Энийг мэддэг УИХ-ын гишүүн олон бий. Харамсалтай нь, нэг нам гэдгээр хайрцаглан, салбарын  сайд Ч.Улаанд хариуцлага тооцож чадахгүй өнөөдрийг хүргэсэн. Огцруулах асуудлыг нээлттэй хэлэлцэж, шийдвэрлэх ёстой гэж үзэж байна" хэмээн мэдэгдсэн. 


Өнөөдөр /20120.01.15/ ХХААХҮ-ийн сайд  Ч.Улаан мэдээлэл хийхдээ  УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн ярьсныг эрс  үгүйсгэлээ.

КВОТЫГ ХУУЛИЙН ДАГУУ ОЛГОЖ БАЙГААГ ХАРИУЦЛАГАТАЙ МЭДЭГДЭЖ БАЙНА

Ч.Улаан сайд хэлэхдээ “Хүнсний аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцэж, БНХАУ руу экспортлох махны хэмжээг тогтоож, экспортлох компаниудад зөвшөөрлийг нь олгохдоо нээлттэй  сонгон шалгаруулдаг. Сонгон шалгаруулалтад мах боловсруулж үйлдвэрлэх албан ёсны зөвшөөрөлтэй үйлдвэрүүд оролцох бүрэн боломжтой. Өнөөдрийн байдлаар зөвшөөрөл авсан ганц ч компани байхгүй. 20  гаруй үйлдвэр аж ахуйн газраас яаманд санал ирсэн. Засгийн газраас “Квот олгосон нь  Ч.Улаан сайдын буруу. Тиймээс огцруулна” гэж яригдаж байна. Квотыг хуулийн дагуу олгож байгаа гэдгийг би хариуцлагатай мэдэгдэж байна. Хэрэв Б.Пүрэвдорж гишүүнд баримт, мэдээлэл байгаа бол хамтдаа шалгуулъя. Би шалгуулахад бэлэн байна.

Өнгөрсөн 2019 онд ХХААХҮЯ 47 мах боловсруулах үйлдвэртэй бодлогын гэрээ байгуулан хамтарч ажилласан. Бодлогын гэрээ байгуулсан аж ахуйн нэгжүүдэд экспортод гаргах зөвшөөрөл өгдөг. Өнөөдөр Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа 100 гаруй мах боловсруулах, бэлтгэх, үйлдвэр цехүүд бий. Үндсэндээ махны салбарт үйл ажиллагаа явуулж байгаа үйлдвэрүүдийн дийлэнх нь БНХАУ-ын хөрөнгө оруулалтай. Гэхдээ үүнийг би буруутгах гэсэнгүй. Гагцхүү гадны хөрөнгө оруулсан компанид Монгол Улсын хууль үйлчлэх ёстой. 2019 онд гарал үүслийн баталгаагүй мах бэлтгэдэг, техник технологийн шаардлага хангаагүй нөхцөлд нийтийн хэрэгцээнд зориулж мах бэлтгэдэг. Тэр битгий хэл экспортод гаргах бүтээгдэхүүнийг хүртэл стандартын шаардлага хангаагүй нөхцөлд бэлтгэдэг зэрэг зөрчлүүд илрүүлсэн.

Тухайлбал, мах экспортлох зөвшөөрөлгүй мөртлөө экспортод гаргах зориулалтаар их хэмжээний мах бэлтгэсэн аж ахуйн нэгжүүд байна. Өөрөөр хэлбэл, дүрэм журмаа зөрчөөд их хэмжээгээр мах бэлтгэсэн. Бид оны эхнээс эдгээр бүх аж ахуйн нэгжүүдээр явж хянан магадлхгаа хийсэн. Бэлтгэсэн махыг цаашдаа яах вэ гэдэг яаман дээр бодлогын хэмжээнд яригдаж байна. Дотооддоо хэрэглэдэггүй дулааны аргаар боловсруулсан мах, адууны мах, хөлдөөсөн мах ч  байна. Адууны мах дулаан орчихоор чанараа алдана. Тиймээс хөдөө аж ахуйн биржээрээ дамжуулж эрүүл ахуйн шаардлагыг нь хангуулж байгаад экспортод гаргах боломжийг хайж байна. 

Махны 12 үйлдвэр хоорондоо ярьж байгаад “Зөвхөн технологийн шаардлага хангасан бүтээгдэхүүнийг экспортод гаргана” гэсэн уриалга гаргаж  яаманд  хандсан. Бид тэдний уриалгыг дэмжиж байгаа. Тийм ч учраас борлуулж чадаагүй мах үлдсэн байна гэж үзэж байна. Ер нь хэдэн аж ахуйн нэгжид квот өгөх вэ гэдэг тоо байдаггүй. Харин хэдий хэр хэмжээний мах экспортлох квот өгөх вэ  гэдэг тоо бий. Энэ нь хүнсний аюулгүй байдлын зөвлөлөөр батлагдсан. Өнөөдөр махны квот тогтоох асуудал дээр яамны ажлын хэсэгт  мэргэжлийн холбоодын төлөөлөл оролцож байна. Мах экспортлох асуудал дээр яам квот өгөхдөө авлига авч байна гэсэн яриа гарсан. Тийм асуудал байхгүй” гэлээ.

Э.БУРАМ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

31 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

УЛААН МАХ ХОЁР 2020-01-15 202.179.26.221

УЛААН ПҮРЭВДОРЖ УЛАЙДАГГҮЙ УЛААН ХОЁР УЛААН МАХНЫ ХЭРҮҮЛ ХИЙЖ ЯВЖ ХОЁУЛАА БАЛРАХ НЬ Л ДЭЭ

Avatar

Зочин 2020-01-15 72.196.192.250

Ene Darigangad UVuRMONGOLRUU zugatahaas uur zam vldeegvi.
Enenii emee Uvuu, elents hulants ni 1913 onoos umnu Hyatadiin haryat l baisan shvvdee .

Avatar

ууу 2020-01-15 202.21.108.183

1кг маханд 10-12юаны хахууль бэлнээр төлж гаргаад гаргасан хүмүүс нь дэлбийтлээ шатаж байна.харин яамны зөвшөөрөл өгдөг хүмүүс шууд баяжиж байгаан үнэн шүү.

Avatar

зочин 2020-01-15 66.181.176.178

Улайдаггүй урвагч Улаан гэгч өгөр өвгөн ирэх сонгуулиар аль нам руу жирийлгэх бол ккк.

Avatar

Зочин 2020-01-15 182.160.37.168

Монгол хүн мах идэж өссөн. Хотод махны үнэ өндөр байна. Стратегийн энэ хүнсийг гадагш нь их хэмжээгээр зарж баяжих гэсэн цөөн хүн байгаа. Урд хөршийнхөө хэрэгцээг ханган гэвэл Монгол хүн хоолгүй болно. Энэ бодлогыг Пүрэвдорж та мэдэх ёстой

Avatar

Зочин 2020-01-15 107.77.173.10

Улаан гэж улайдаггүй улаан луйварчин…..гэзэг ороож байна шд

Avatar

Иргэн 2020-01-15 202.21.118.138

эхнэрийнхээ дүү нарыг шалгуулчих тэгээд л болоо ш д

Avatar

Хаха 2020-01-15 182.160.36.145

Улаанаа шалга. Цэвэр сайд байдаггүй юмаа хөө хаха

Avatar

Зочин 2020-01-15 66.181.168.199

Б.ПҮРЭВДОРЖ ГЭДЭГ НЭГ САЙХАН УХНА, ТЭГЭЭД БАС ЖИНХЭНЭ ПОПУЛИСТ

Avatar

Зочин 2020-01-15 202.126.89.167

Малчид бол мал үржүүлж, малаа, махаа худалдаж эдийн засгаа сайн дураараа өөрсдөө зохицуулдаг бүлэг хөдөлмөрчид. Гэвч хотын иргэдэд хямд мах зарах лоозон дэвшүүлж, гадаадад экспортлох квот буюу хязгаар тогтоосон. Квот бий болсноор мах экспортлох эрх хязгаарлагдаж, мах авах өрсөлдөөн багасаж, махны үнэ унасан нь малчдын хөдөлмөрийг үнэгүйдүүлж, Би үхэхээр Чи үх гэдэг зарчимыг бий болгосон.Хотынхон хямд мах ид, хөдөөгийн малчид хохь нь гэсэн шийдвэр байсан. Одоо л сонгуулиар малчдын малыг үнэгүй болгосон улстөрч, эрх мэдэлтэнүүдийг сонгох эсэхээ малчид шийднэ дээ. Малчидаа та нарын махыг хямдруулсан хүмүүс хэн бэ ??? Сайн бод.

Avatar

зочин 2020-01-15 66.181.178.250

Хятад бол төрөөд ногооны шөл ууж тэнхрэнэ монгол ээж болохоор хонины гуя юмууууцны мах идэж тэнхэрсэн учираас махчин баилгүи яахав дээ

Avatar

РАВДАН 2020-01-15 202.9.46.234

АА ЧИ МУУ УЛААН МАХНЫ НАЙМААЧИН УЛААНБААТАРЧУУДЫГ ТУРААЖ АЛАХААР ШИЙДЭЭ ЮҮ. УЛААН САЙДАА ТАНЫХАА ХҮЧЭЭР ХӨӨРХИЙ БИД ЧИНЬ ХОНОГИЙН ХООЛНЫ ҮМХ МАХАА АВЧ ДИЙЛЖИЙШД. ГҮРИЙГЭЭД БАЙГААРАЙ.

Avatar

Ховдын ногоочин х***а 2020-01-15 109.70.100.22

Улаан огцор гэж орилсоор бүрэн эрхийн хугацаа нь дуусах Манангийн салтааны үс дээ.

Avatar

Зочин 2020-01-15 202.126.88.40

УЛААН НЯМДОРЖ ХЭН ХЭН Ч БИЛЭЭ ЭНИЙГ БИ ЧАДСАН ГЭЖ ХЭЛЭХ ҮГГҮЙ ХЭДЭН ӨВГӨЧҮҮЛ УЛС ТӨРӨӨС ХОЛДОЖ МОНГОЛД БУЯН БОЛМООР БНАА.

Avatar

Зочин 2020-01-15 202.9.46.234

ХОВДогийн энэ нэг амьтан балайрчихжээ. Саяхан махны үнэ тэнгэрт хадлаа Улааныг огцоруулна гээд сүржигнээд байсан. Одоо болохоор махны үнэ унагалаа Улааныг огцруулна гээд далижиганаад уналаа. Ийм амьтныг яах уу Таминь ээ.

Avatar

Зочин 2020-01-15 167.86.94.107

hotiinhond durgui ooriin biznes geech boon zeeldee sanaa zovson nohor l gej oilgoloo

Avatar

Зочин 2020-01-15 192.42.116.18

Пүрэвдорж өөрөө юу ч хийгээгүй хүн шүү дээ эмэгтэй хүн шиг хэрүүл хийгээд хов ярьж явах юмаа болих хэрэгтэй. Энэнд ер нь өөр хийх ажил байдгүймуу

Avatar

Зочин 2020-01-15 202.126.88.224

Иргэдээ яг мал шиг үзэж байна.Сонгуулийн жил квот бага өгнө,бага мах экспортолно,дотооддоо махаа хямдхан иднэ.Жилдээ өгдөгөөс бага квот өгөхөөр алалцаж квотоо зарах нь тодорхой.Сонгуулийн бус жилүүдэд квотоо ахиухан зарна,мах их экспртолно,үнэ өснө.Дараа жил нь үнэ тогтвржуулах нөөцлөх нэрээр улсын мөнгө иднэ.

Avatar

Зочин 2020-01-15 202.9.46.234

УЛААН САЙД МАНДТУГАЙ. МУУ СУРЛАГАТАН ПҮРЭВДОРЖ ЗАЙЛТУГАЙ

Avatar

зочин 2020-01-15 43.242.242.13

Улаан сайд одоо ханаж цадаагүй юу. Дутуугаа гүйцээж, дундуураа дүүргэх гэж сайд болоод сайрагнах юм. Сангийн сайдыг хэдэн удаа хичнээн жил хийлээдээ. Монгол улсын сан хөмрөг хоосорсон болохоос хуримтлагдаж дээшилсэн зүйл байхгүй. Нас намбаа бодоод залуу чадалтай мэдлэгтэй залууст зайгаа тавьж өгөх цаг чинь болсон шүү. Хүний шунал гэж хязгааргүй юмдаа, за яахав ийм этгээдүүдийг тэнгэр гэсгээгээд өгнө.

Avatar

зочин 2020-01-15 203.91.115.46

Улаан сайдаа таны эхнэрийн төрсөн дүү гэх Даваа гэгч Замын Үүдэд хятадын хөрөнгө оруулалттай махны үйлдвэр барьсан, эрээнд бас мах боловсруулах үйлдвэр барьсан та эхнэрийнхээ төрсөн дүү Даваад онцгой эрх олгоод Даваа нь цааш нь мах гаргах зөвшөөрөл дамлан худалдаалаад байгаа биз дээ үүнийг бүх л хүмүүс мэдэж байгаа мөн та Сүхбаатар аймагт Цайрт минерал ХХК-ийн \хятадын хөрөнгө оруулалттай\ тодорхой хувийг эзэмшдэг жилдээ 10.0 сая долларын дебидент авдаг хязгааргүй шуналтай хүн юм аа

Avatar

Зочин 2020-01-15 59.153.114.204

Би зараагүй ээ шалгаад үз мал аа

Avatar

зочин 2020-01-15 203.91.115.53

шалгах газар нь шалгах байлгүй дээ харин чи өөрөө монголынхоо малыг сорчилж түүгээд хятадуудтай нийлж мал нядалж дамладаг малын ченж, нүгэл үйлдэж ашиг харсан мал биз дээ, үнэн үг хэлсэн хүнд хүн өшөөтэй, үхэр унасан хүнд нохой өшөөтэй гэдэг шиг чи л үнэн чинь илчлэгдэхээр боож үхэж босож харайх гэж байгам биш үү

Avatar

Зочин 2020-01-15 202.126.88.224

Махны үнэ өндөр байх ёстой.Өвөрмонголд төлөг эр хоньноос 3 дахин үнэтэй байна.Эр үхэр 4 сая байна.Иргэдийнхээ орлогыг дэлхийн дундаж руу ядаж 3 дахин нэмэгдүүлэх хэрэгтэй.Бэлчээр ус байгаль дэлхийгээ сүйтгэж жилдээ 15 сая мал амьтан бүрэлгэж ашиг шим муутай ажил хийж байна.Үнэ тогтворжуулах нэрээр улсын мөнгө идэхгүй шийдэж болох асуудал.

Avatar

Иргэн 2020-01-15 202.126.89.205

Хүрэлсүхийн дүү ЖДҮчин У.Давхарбаярт квот олгоод тэр нь цаашаагаа дамлаад байна гэсэн сайн шалга.МАН-ын муусайн луйварчдыг 2020 онд төрөөс цэвэрлэх хэрэгтэй

Avatar

Зочин 2020-01-15 202.9.46.190

Улаан махны хэргээр Улаан сайд унана гэж…

Avatar

Зочин 2020-01-15 66.181.184.84

Бидний мал махнаас ашиг хүртэх ёстой хүн нь хятад биш монгол байх ёстой улайдаггүй сайд минь

Avatar

Зочин 2020-01-15 203.91.118.206

Ерөнхийдөө Пүрэвдорж үнэн талдаа л юм хэлсэн Улаан сайд мэдэхгүй байгаа байх квот авсан компаиуд өндөр үнээр мах экспорлож байгаа нь уг нь үнэн

Avatar

Зочин 2020-01-15 126.198.112.151

Урвагч Улаан эх орноосоо урваж байна даа

Avatar

зочин 2020-01-15 202.21.120.66

наад Пүрэвдорж гэдэг нөхөр яаж УИХ-н гишүүн болсон юм тэнэг тэнэг юм яриад

Avatar

Зочин 2020-01-15 103.111.68.3

ТАХАЛТАЙ ТАРВАГНЫ ДҮҮ…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж