Монголбанк болон Санхүүгийн Зохицуулах Хорооноос Арилжааны банкны нягтлан бодох бүртгэлийн багц материалыг шинэчлэн баталснаар шинэ стандартыг 2016 оны нэгдүгээр сарын нэгний өдрөөс мөрдөж эхэлнэ. Ийнхүү банкны системийн нягтлан бодох бүртгэлийн аргачлал шинэчлэгдсэнээр Санхүүгийн тайлагналын олон улсын стандартад нийцэж, хөрөнгийн зах зээлийн шинэчлэлийн хүрээнд хийгдэж байгаа Хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль, кастодианы үйл ажиллагаа, санхүүгийн дериватив буюу үүсмэл хэрэгсэл санхүүгийн зах зээлд хөгжих гол үндэс суурь болно гэж салбарынхан үзэж байна. Бэлтгэл ажлын хүрээнд Банк санхүүгийн академи банкны ажилтнуудад зориулсан шат дараалсан сургалтуудыг зохион байгуулж байгаа ажээ.
Т.НОМИН