Энэ хорвоод тэнэг асуулт шиг тэнэг зүйл үгүй. Олон дахин тэнэг асуултууд сонсоод байвал таны уур хүрэх нь дамжиггүй. АНУ-ын Колорадо мужийн Денвер хотын нэгэн рестораны эзэн тэнэг асуулт асуусан үйлчлүүлэгчээ торгожээ. Тодруулбал, Денвер хотын Tom’s Diner гэх ресторанд үйлчлүүлэгчээ нэг тэнэг асуулт асуусанд 0,38 ам.доллараар торгосон аж.
Гайхсан үйлчлүүлэгч өөрийн төлбөрийн хуудсаа цахим сүлжээнд оруулсан боловч түүнд итгэх хүмүүс байсангүй. Хүмүүс “Юу гээч нь вэ?”, “Фотошопоор янзалсан зураг юм уу?”, “Наад рестораныг чинь хаанаас олох вэ?”, “Ямар асуултыг тэнэг асуулт гэх вэ?” гэх зэргээр асуужээ.
Удалгүй тус рестораны ерөнхий менежер Лаундри энэхүү зургийг үнэн болохыг баталж, тус ресторан 1999 оноос ийм төрлийн торгууль тавьдаг болсноо зарлажээ. Мөн хоолны цэсэндээ ч энэ тухай оруулж өгсөн байсан аж.
Эх сурвалж: TODAY
Б.МӨНГӨНТАМИР
Холбоотой мэдээ