МАН-ын байлдааны тактик | News.MN

МАН-ын байлдааны тактик

МАН-ын байлдааны тактик

МАН-ын байлдааны тактик

Гурван жилийн өмнө 2017 онд АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Х.Баттулга “Энэ удаагийн сонгууль Монгол түмний хувь заяа хаашаа чиглэхийг заах луужин болно” хэмээн пиардаж байв. Харин өнөөдөр тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгч төдийгүй эрх баригч МАН-ын албан бус дарга болсон!

Монгол Улсын баатар Э.Бат-Үүл “Энэ удаагийн УИХ-ын сонгууль нь алдагдаж эхлээд буй ардчиллаа эргүүлж олж авч чадах эсэхээ шийдэх тул АН хөтөлбөртөө үүнийг анхааран тусгах хэрэгтэй” гэж нүүр номдоо анхааруулжээ. С.Эрдэнийн нам энэхүү зөвлөгөөг авах эсэхийг мэдэхгүй. Гэхдээ ганц Э.Бат-Үүл ч ингэж анхааруулж байгаа юм биш, ирэх зургадугаар сард болох парламентын сонгууль “Монголын ардчиллын хувь заяаг шийдэх чухал ач холбогдолтой”-г гадаадын ажиглагчид бас сануулж буй юм.

У.Хүрэлсүхийн намынхан тойргийн хуваалт, хуваарилалт дээрээ ид сууж байна. Хуулийн дагуу хоёрдугаар сарын 1-нээс өмнө тойргийн мандатаа тодорхой болгож, сонгуулийн товоо зарлах ёстой. Томсгосон мажоритараар сонгуулийг явуулах хуулиа нэгэнт баталсан тул тойргоо хэд болгож хуваах, хаанаас хасч, хаана нэмэхийг МАН-ын бүлэг шийднэ.

Товчхондоо, хүндээ зориулж тойргоо хуваана. Жишээ нь, МАН-ын генсек Д.Амарбаясгаланд зориулж Говь-Алтайн мандатыг хоёр болгох, Ерөнхийлөгчийн “хуурай” дүү Н.Түвшинбаярт Булганд нэг тойрог нэмж өгөх, хотын дарга С.Амарсайханд зориулж, Налайх, Багануурт нэг мандат олгох  зэргээр хуваарилна гэсэн үг.

Эрх баригч намын гишүүн Я.Содбаатар тойрог хуваахдаа МАН гурван зарчим баримталж байгааг тайлбарлахдаа “Нэгдүгээрт, хүн амын тоо, хоёрдугаарт, нутаг дэвсгэрийн төлөөлөл, гуравдугаарт, тухайн тойргийн хил тасралтгүй байх зэргийг баримтлан тойрог, мандатын хуваарилалтыг батална. Ирэх долоо хоногт парламентаар хэлэлцэнэ” гэсэн мэдээлэл өгчээ.

Харин Ардчилсан намын гишүүн Б.Пүрэвдорж “МАН-ынхан нийс­лэ­лийн сонгогчдоос дандаа айж ирсэн. Ингэхдээ сон­голт хийх эрхэнд нь хал­даж, нийслэлийн тойргийн мандатаас хасч, орон нутаг руу шилжүүлж ялалт авахыг хичээдэг. Энэ бол нэг төрлийн хул­гай юм. МАН хулгайн аргаа 2020 оны сонгуулиар дахиад хэрэглэх гэж байна. Нийслэлд 28 квот байсныг буцаагаад 24 болгох тухай яригдаж байна. Сонгинохайрхан, Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргүүдээс тус бүр нэг квот хасна. Дундговь, Сүхбаатар, Говь-Алтай, Бул­ган гэсэн аймгийг хоёр квоттой болгож байна” гэж МАН-ын байлдааны тактикийг дэлгэв.

МАН: ХҮНЭЭ ТООЦОВ УУ, МАЛАА БОДОЛЦОВ УУ!

Сонгууль МАН-ын зурсан зураг, баталсан хуулийн дагуу явах нь ойлгомжтой. Ялсан нам өөртөө зориулж ялалтын зураг зурдаг нь Монголын улс төрийн уламжлалт үзэгдэл хойно. Гэвч зурсан зураг болгон ялалт авчирдаггүйг МАН мартжээ.

“МЭК”-ийн хамгийн сүүлийн судалгаанаас харахад МАН хөдөөд, АН нийслэлд арай илүү рейтингтэй явна. Тиймээс эрх баригчдын сонгуулийн гол тактик нь мэдээллээс хол орон нутгийн иргэд, сонгуульд идэвхтэй оролцдог ахмад настнууд болж байна. Тэдний саналаар МАН ялалт байгуулна гэж тооцжээ.

Хэрэвзээ Я.Содбаатарын хэлснээр МАН үнэхээр хүн амын тоогоо бодвол нийслэлээс мандат “хулгайлах” шаардлагагүй. Гэхдээ мандатын хулгайгаа зөвтгөх тайлбар нь “Хотоос сонгогдсон гишүүд болон зарим судлаач Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэг 5-6 мандаттай байгаад тэр хэмжээгээр иргэд сонголтоо хийхэд хүндрэл гарах юм биш байгаа гэдэг зүйлийг хэлж байгаа” гэх Я.Содбаатарын үг. Өөрөөр хэлбэл, сонгогчид боловсрол муу учраас 5-6 хүнийг дугуйлах хэцүү гэх маягийн “гоё” тайлбарыг МАН бодож олж. Зөвхөн МАН л ингэж иргэдээ алагчилсан шийдвэр гаргаж, дорд үзсэн тайлбар хэлж чадна.

Монгол Улсын хүн амын гуравны нэгээс илүү нь нийслэлд амьдардаг. МАН-ын генсекийн бүтэн дөрвөн жил усалсан Говь-Алтай аймаг гэхэд 58,4 мянган хүн амтай. Гэтэл Сонгинохайрхан дүүргийн хүн амын тоо 330 мянга. Говь-Алтайгаас зургаа дахин олон хүн тэнд амьдарч байна гэсэн үг. Тэгэхээр МАН-ын яриад байгаа гурван зарчмын нэг нь алдагдаж, хуваарилалт нь шог болж хувирна. Гэхдээ МАН-ын даргад тойрог олдож байвал хотынхны сонгох эрх цаашаа.

Харин малаа тоолж мандат хуваарилна гэвэл мэдээж, МАН-ын зөв. Монгол Улс чинь 70 сая малтай улс шүү дээ. Тэгээд ч УИХ дахь МАН-ынхны дийлэнх нь мянгат малчид. 

Хотын 28 мандатыг 24 болгож цөөлснөөр МАН чоно цатгалан, сүрэг бүтэн үлдэнэ гэсэн тактик боловсруулж байгаа аж. Үнэндээ ч, хотод МАН нэр хүнд муутай. ЖДҮ, жаран тэрбум, тендер, концессын хэргүүд нь байна. Дээр нь өнгөрсөн дөрвөн жил  хоорондоо зодолдсон болохоос хотод олигтойхон бүтээн байгуулалт өрнөөгүй. Эсрэгээрээ С.Амарсайханы ах дүү нар Туулын бургасыг хядсан “хэрэг” нь хуучраагүй байгаа. Мэдээ, ахмад настнуудаа ялгаварлан гадуурхсан МАН-ын бодлого сөрөг оноо цуглуулж таарна. Тэгээд ч зээлээ тэглүүлсэн ахмадууд МАН-д яг саналаа өгнө гэж хэн батлах юм бэ.

Ийнхүү иргэдээ талцуулж, хувааж, уйлуулж, дуулуулж тойргоо өмчилж, зурж ямар ч хамаагүй үнээр МАН ялахыг хүсч байна. Харин МАН-д, МАН-ын албан бус даргын шуналд мад тавих эрх нь бидэнд бий. Үг хэлэх эрх чөлөөтэйгөө үлдье гэвэл шүү дээ.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ЗөвЗөв
8
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

61 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-01-15 66.181.161.104

V

Avatar

Зоч 2020-01-15 66.181.161.127

Их л түгшүүртэй зураг бна

Avatar

Зочин 2020-01-15 192.82.71.228

УИХ-ын дарга Занданшатар, ЕС Хүрэлсүх Та нар МАНАНгийн Санжийн Баяр, С.Баярцогт тэргүүтэй бүлэг дээрмчдэд эх орноо тонон дээрэмдэж цөлмөсөн, гадныхантай үгсэн хуйвалдаж улс орноо худалдсан гэмт хэргүүдийг нь илчилж тэд нарт хүнд ял шийтгэл хүлээлгэж хууль бусаар олсон бүх хөрөнгийг нь хурааж, зохих ялыг эдлүүлэхгүйгээр МАН 2020 оны Сонгуульд ард түмний санал авна гэвэл томоохон эндүүрэл болно шүү. Хэрэв МАН сонгуульд ялвал дахиад хэдэн санжийн баяр, сангажавын баярцогтууд шинээр гарч ирнэ.

Avatar

Зочин 2020-01-15 202.179.27.234

С,Эрдэнэ даргатай АН будаа болсон,

Avatar

зочин 2020-01-15 66.181.161.4

Хүрэлсүхийг дэмжиж байна.Яс сайт яван чангарна.Биеэ зассан намаа зассан төрөө засах цаг нь болсон.

Avatar

ИРГЭН 2020-01-15 183.81.171.2

2016-2020 ЭНЭ ОН БОЛ МАНЫ ӨЛСӨГЛӨН ГИШҮҮДИЙН ХУЛГАЙЛАХ ЖИЛ БАЙЛАА . ОДОО АРД ТҮМЭН ТЭДНИЙГ СОНГОХГҮЙ НЬ ЛАВТАЙ. ЖДҮЧИН ХҮЧИН ХИЙГЧ, а******н , б**с БАЗАГЧ _ЭХ ОРНООСОО УРВАГЧИДЫН ҮҮР БОЛСОН МАНЫ ХҮЛГАЙЧДЫГ ДАХИН СОНГОХГҮЙ . ЭЭ

Avatar

ХУД-ийн сонгогч Ш.Раднаа 2020-01-15 64.119.16.98

Нэг их байлдааны тактик юу байдаг юм.Манайд эрх баригч нам нь өөрсөндөө ашигтай гэж үзсэн тойргуудыг зурдаг шүү дээ.Өнгөрсөн сонгуулиар АН СОНГУУЛИЙН ТОЙРГУУДЫГ ЗУРСАН. АН хотод олон санал авна гэж үзээд хотын тойргийн тоог нэмсэн.Багануур, Багахангай, Налайх МАН-д санал өгдөг тул тэдэнд тойрог өгөлгүй хотын тойргуудад УУСГАХ тактик зохиосон. Харамсалтай нь сонгуулиар цэвэр тавиулсан

Avatar

болор 2020-01-15 88.125.80.192

ЖДҮ, 60 тэрбум, 30 гэрбүл, дээр нь сэтгэц нь асуудалтай ярьсан хэлсэн нь ойлгомжгүй ганц нэг баагийнуудаа дэвшүүлэхгүй байхад л Хүүкийн нам торойх болно Үүнийг ХҮҮК сайн мэднэ. харин АН олигтой суудал авахгүй ээ. зөв зүйл дэмжсэн 2 оо хөөсөн , МАНыханыг хамгаалж МАНАН г баталгаажуулсан гээд эрдэнэ эрдэнэбат 2 баяртай болно оо.. З энхболд Тэмүүжин зэрэг хэдхэн нөхөд гарч ирэх байх. ингээд бусад намд одоо л нэг боломж гарч бна даа

Avatar

Зочин 2020-01-15 73.92.12.67

Дээрх зураг харин эвгүй зураг уу ? Өөрсдийг нь хананд зогсоож байгаад буудаж байгаа "зөгнөлт"кино үзэж байгаа үеийн зураг болтой. Гахай Зандан,Цогзолмаа хоёр шууд зүрх нь зогсох гэж байна. Наадах өгөр царайт нь энэ муу Ухнаас болж амиа алдлаа гээд хөмхий зуучиж,цаадах Симба Батаагийн дүү ч учраа ч олж буй юм алга,манай байранд нэг ийм л дүнхүү юм байсан,хэвээрээ,харин нүдний шил зүүчиж хэ хэ хэ

Avatar

Зочин 2020-01-15 73.92.12.67

Харин Ухна гуай гүтгэр байна шүү,Идэрээгийн хэлдгээр монгол ахын зан гаргаж байна,гүй яахав доо,тийм л юм болсийн,тий,тий,яахав,яахав,тамд л очно доо,зүгээр зүгээр ,гоёш дээөх,тийн тийн …..гэсгээд гүлдийгээд сууж байна…..

Avatar

Амьгуй албат 2020-01-15 202.126.89.178

Энэ цахим орчин чинь бас зугээр ч юмуу.Хуний хуруу л ходлохоос бие нь ходлохгуй…Манандаа амьдраал..Хохо.

Avatar

Зочин 2020-01-15 202.126.88.182

Buzar l*****n hulgaich luivarchin nam. Ih darvalzaj bnaa umhii huurnuud. Ard tumen amaar chin shoroo umhuulnee. Ali ert songoltoo hiisen. Ta nariin jujigt hen ch itgehgui. JDV-chin erguu holduu bolovsrolgui hulgaich Hurelsuh, Amarbaysaglan hoyoroo !!!!!!

Avatar

Зочин 2020-01-15 150.129.141.77

AHyc намд мад тавих эрх нь сонгогч бидэнд бий үү, тарвагадорж оо!

Avatar

Зочин 2020-01-15 103.229.123.65

Гадаадын хүү багатай банк орж ирэхээс хэдэн банкны эзэд үхэн хатан айж байна өөрсдөө мөнхийн хувалз байх сонирхолтой

Avatar

Зочин 2020-01-15 43.228.131.110

МАНгарууд амаараа шороо үмхэх болноо.

Avatar

Зочин 2020-01-15 103.229.123.65

Казино гадаадынхныг оруулдагаар хуульчил мөн агаарын тээврийн либерал хуулийг бүрэн чөлөөлөө энэ төгрөгийн ханш хошногын цаас боллоо юань 400 давчиж
Гадаадын хүү багатай банк мөнгө монголд хэрэгтэй хэдхэн банкир хувалз нар язартлаа мөнгөтэй болж байна иргэдэд хямд хүүтэй мөнгө байжийж амьдрал дээшилнэ эрүүлжинэ.

Avatar

Зочин 2020-01-15 103.229.123.65

Уих хурдан төгрөг чангарах хуулиудыг хий!!!

Avatar

dsd 2020-01-15 66.85.140.118

saasddasdas

Avatar

Бира 2020-01-15 59.153.113.13

2050 Он ЯРЬСАН ПОПУУДААС САЛАХСАН

Avatar

п 2020-01-15 66.181.161.15

эрдэнийг байхад ан ялахгүй нь тодорхой бна

Avatar

Зочин 2020-01-15 59.153.113.13

ХӨДӨӨНИЙХӨН ТЭНЭГ ХЭВЭЭРЭЭ ….. ТИЙМ Л УЧРААС ЖДҮ ЯРИАД Ч НЭМЭРГҮЙ 60 ТЭРБУМ ЯРИАД Ч НЭМЭРГҮЙ ТЭНЭГҮҮД ХӨДӨӨ ТАЛААР МАЛ ШИГЭЭ БЭЛЧИНЭ

Avatar

Зочин 2020-01-15 192.82.69.86

МАНАНг дахьж гаргахгуй шуу ард тумэн минь биднийгээ эд нарчинь хошигруулаад эхэлсэн байна шуу дээ огсон монгийг нь аваад л байя сонгохдоо эсрэг огье

Avatar

Зочин 2020-01-15 43.242.243.34

нэр төдий хуурамч ардчилалтай байснаас хүчтэй авторитар, тоталитар дэглэмтэй байсан нь хамаагүй дээр, эдийн засгийн бодлого нь либерал байнуу, төвлөрсөн байнуу, протекционист байнуу, экспортод тулгуурласан байнуу, импортод тулгуурласан байнуу хамаа алга

Avatar

Зочин 2020-01-15 103.26.195.220

Агаарын тээврийн либерал хуулийг бүрэн чөлөөлж казино хуульчилна гэвэл та нарыг сонгоно тэгж байж эдийн засаг сэргэнэ

Avatar

Зочин 2020-01-15 202.179.26.17

Жидүүчин нам мандтугай. 60 тэрбум ч юмуу. Нэр дэвшигчдээсээ мөнгө авахгүй харин бүр өгнө гэж байгаа. Харин хаанаас мөнгө олдогоо хэлэхгүй биз? Том компани улам том болоод л, жижиг компаниуд дампуурцгаагаад л.

Avatar

зочин 2020-01-15 66.181.161.66

Хэн нь юу хийж байгааг ард түмэн сайн мэдэж дүнгээ тавьж байгаа. Нямсүрэн гуай та юунаас айгаад сандраад байгаа юм бэ? Одоо МАН байж л байна та үгээ чөлөөтэй л илэрхийлж байна ш дээ.Ард түмэн зөв сонголтоо хийчих байлгүй дээ. Та сонгууль яах бол гээд санаа зоволтгүйээ болдог юм болдгоороо л болно ш дээ.Үр дүн ч адил

Avatar

зочин 2020-01-15 139.5.218.240

"АРД ТҮМЭН" хэмээх усан тэнэг үхрүүд яг зөв сонголт хийж харагдаа. хоосон хоноод гуйлгачин царайлаад байж байхдаа таарсан тэнэгүүд

Avatar

Зочин 2020-01-15 202.21.101.226

Манай сайд дарга нарч өнгөлөг сайхан харагдаж байнадаа олон жил ард биднийгээ баярлуулаарай

Avatar

2020 СОНГУУЛИЙН ДҮН САЯХАН ГАРСАН МАН ОЛОНХИ БОЛСОН 2020-01-15 66.181.189.180

ХАР ХАЙРЦАГААР ХЭНИЙГ ГАРГАХАА АЛЬ ЭРТ ШИЙДСЭН. ПРОГРАМ УНШУУЛААД Л БОЛНО. СОНГУУЛЬ БОЛ ЖҮЖИГ БАЙХ БОЛНО. МАНЫН БҮХ ЖДҮЧИД ГАРАХААР БОЛСОН ГЭЖ ӨЧИГДӨРӨӨС ХОЙШ ТУСЛАХУУД НЬ ЯРЬЖ БАЙНА. ОДООНООС ХЭН ХЭН САЙД БОЛОХ НЬ ТОДОРХОЙ БОЛЖЭЭ. ИЙМ Л БАЙНА ДАА МОНГОЛЧУУД ААА

Avatar

xaxaxa 2020-01-15 150.129.143.149

XAXA ENE MAN YAG AJL HIISEN NUDEN HARAGDAHAAR AJIL HOTOD LAV HIIGEEGUI BNA …. SOCIALAAR TARKHI UGAAHAAS UUR HIIH AJIL BNA UU TA NART….HARIN AN IIN p***a NAR TER ERDENE MERDENE TEIGEE ZAILNA BIZ MAXN ENKHBAY BAS DALD OR

Avatar

bas neg anchin garahnee 2020-01-15 202.131.253.66

ene 2 zahiin nuhduud devshvel ch suirchee, dandaa eruugiin elementuud, butehgui garudd, yaana daa, ter nuhur nuguu vertolyotnii duu bizdee

Avatar

Зочин 2020-01-15 64.119.16.98

Нэг их байлдааны тактик юу байдаг юм.Манайд эрх баригч нам нь өөрсөндөө ашигтай гэж үзсэн тойргуудыг зурдаг шүү дээ.Өнгөрсөн сонгуулиар АН СОНГУУЛИЙН ТОЙРГУУДЫГ ЗУРСАН. АН хотод олон санал авна гэж үзээд хотын тойргийн тоог нэмсэн.Багануур, Багахангай, Налайх МАН-д санал өгдөг тул тэдэнд тойрог өгөлгүй хотын тойргуудад УУСГАХ тактик зохиосон. Харамсалтай нь сонгуулиар цэвэр тавиулсан

Avatar

Зочин 2020-01-15 64.119.16.34

АН гэж юу байдаг юм. Засаг барих болгондоо эгэл ардын амьдралыг самраад хаячих юм. Ажил хийж чаддаггүй Бат-Үүл , Эрдэнэ одоо зайлаа

Avatar

Зочин 2020-01-15 172.118.246.168

Хэдийгээр түүхий эдийн үнэ шалдаа унасан байсан ч хамгийн их дэд бүтэц аймгуудыг холбосон зам, Хотын уулзваруудын өрөгтгөл, кондукторгүй автобус, НӨАТ-ын систем. Төрийн үйлчилгээний ТҮЦ машин, нийслэлийн үйлчилгээний нэгдсэн цэг, засгийн газраас иргэдээс санал авах 1111 утас гээд дурдвал овоо л юм гарах янзтай. Харин МАН гараад хоорондоо дайтаж гаргасан шийдвэрээ эргэж буцсаар байгаад хийсэн юмгүй сонгууль хаянд ирлээ дээ. За тэгээд Монголчууд тэнэг биш зөв сонголтоо хийчих биз.

Avatar

зочин 2020-01-15 124.158.73.28

хар хайрцагаар санал тоолж буй цагт дүн хэзээ ч үнэн гарахгүй ээ

Avatar

Зочин 2020-01-15 150.129.140.171

Ер нь хотод тэр их квотоор _яадаг юм. Нийслэлийн удирдлагаа зөв сайн сонгож томилох хэрэгтэй. Нийслэлийн засаг даргад илүү их эрх мэдэл хөрөгө өгч нийслэлийн татвараас хуримтлагдсан орлогыг нийслэлд нь үлдээж бүтээг байгуулалт хийлгэх хэрэгтэй.

Avatar

Зочин 2020-01-15 192.82.65.120

Малын тоогоор мандат хувиарлана, малнууд малнуудаа сонгоно.

Avatar

Зочин 2020-01-15 126.198.112.151

Ёстой бѳх сонгож л болохгүй шүү манайхаан сайн жудоч бѳх хүнд бурхан эрдэм сурах авяъс хухиалахгүй байдаг бхйх 100 эрхэм дээр Лувсангомбо гуайтай ярьж тараа таниулсан.

Avatar

Иргэн 2020-01-15 202.9.40.120

ХАР ХАЙРЦАГ байгаа цагт шудрага сонгууль болохгүй ээ. Ахиад л нөгөө МАН АН-Яийн х** ухнууд гарч ирэн хэдэн тэрбумаар нь хулгай хийцгээнэ биз.

Avatar

mgl 2020-01-15 202.179.11.230

AN ungursun baih uu! MAN harin ul buteh etgeeduudeesee salchihval shuud yalna.

Avatar

Зочин 2020-01-15 66.181.168.8

ardchilsan namiig songo gsen utgatai niitlel yumuu haashain? bur gaihchihlaa haha

Avatar

aaaa 2020-01-15 202.21.109.137

buh Mongolchuud 1 ch MAH songoogui tsag say uls oron zuv zamaar urashlah bolno.ene pop-uud bol uls orong suirel muhul ruu l chirne

Avatar

ЭРДЭМ 2020-01-15 66.181.168.199

НИЙСЛЭЛД МАН, АН ХОЁУЛАА Л НЭР ХҮНД МУУТАЙ БАЙГАА ШҮҮ ДЭЭ. АН-ЫГ НЭР ХҮНДТТЭЙ БАЙГАА ГЭЖ ХЭН НЬ ДОНГОГДСОН ЮМ БЭ? ХАРАГДААЧ. ЯМАР Ч БАЙСАН ХОТЫН АГААРЫН БОХИРДОЛ ЭРС БУУРСАНЫГ ЯАВ Ч ҮГҮЙСГЭЖ ЧАДАХГҮЙ

Avatar

Зочин 2020-01-15 64.119.16.98

Нэг их байлдааны тактик юу байдаг юм.Манайд эрх баригч нам нь өөрсөндөө ашигтай гэж үзсэн тойргуудыг зурдаг шүү дээ.Өнгөрсөн сонгуулиар АН СОНГУУЛИЙН ТОЙРГУУДЫГ ЗУРСАН. АН хотод олон санал авна гэж үзээд хотын тойргийн тоог нэмсэн.Багануур, Багахангай, Налайх МАН-д санал өгдөг тул тэдэнд тойрог өгөлгүй хотын тойргуудад УУСГАХ тактик зохиосон. Харамсалтай нь сонгуулиар цэвэр тавиулсан. МАН-ыг муулаад АН-ыг дуугүй өнгөрсөн юм бичсэн НЯМСҮРЭН ГУАЙГ хоточ нохой гэх үү, бууны нолхой гэх үү

Avatar

Зочин 2020-01-15 203.217.139.225

МАНгарууд энэ онд навс ялагданаа. Гадуур маш олон хүний санаа энэ луйварчдын эсрэг байна.

Avatar

zochin 2020-01-15 202.72.244.219

2020 онд Монголын залуучууд сонгуульд идэвхтэй оролцож, МАН-ыг хөөж зайлуулна. МАН 2020 онд газарт булагдаж, авилгач ЖДҮ-чид нь бүгд шоронд орно.

Avatar

Зочин 2020-01-15 66.181.168.199

ИХ ХОРСОЖ БАЙХ ШИВ ДЭЭ. ХАРАГДААЧ.

Avatar

Зочинп 2020-01-15 202.126.89.205

2020 оны сонгууль ШИНЭ МАНАН-аас/Хүрэлсүх,Баттулга/нараас салах сонгууль болно

Avatar

Зочин 2020-01-15 66.181.170.73

манын мандатаар бол 20 онд оркуудын парламент бүрдэх юм байна л даа

Avatar

Zochin 2020-01-15 202.126.88.197

Сонгуулийн дүн гарсан гэж хүмүүс ярих юм үнэн үү?

Avatar

Зочин 2020-01-15 122.201.26.172

Тэртээ тэргүй МАН ялна. Ард түмний тактик ийм л байна. АН-ын байлдааны тактик бол энэ удаа ялагдах нь тодорхой, харин ялагдлаа хоёр дахь "07 сарын 01" болгоно гээд төлөвлөчихсөн байгааг, бас ардчиллыг тунхаглах учиртай С.Эрдэнээ, С.Одонтуяа 2 нь Баянгол дүүргийн айл бүрээр хүн явуулж регистр цуглуулаад ичих ч үгүй өөрсдөө сургууль, цэцэрлэгийн спорт зааланд гурил, будаа тараагаад давхиад байгааг яагаад бичдэггүй сайт вэ. Өнөөдрийн АН, түүний удирдлагууд бол үнэхээр биш ээ.

Avatar

Иргэн 2020-01-15 103.57.93.57

Горьд

Avatar

Зочин 2020-01-15 66.181.178.83

Нам нэртэй хулгайн бүлэглэлээс угаадас горьдож амидарч байхаар ү…….. Здаа

Avatar

Зочин 2020-01-15 64.119.16.34

Үнэхээр ичих булчирхай алга даа.

Avatar

Зочин 2020-01-15 66.181.170.73

Одоо бөхчүүд больсон нь дээр шүү. Зүгээр бөхөө л барилд чадахгүй бол зодог тайлаад мал дээрээ гар.

Avatar

зочин 2020-01-15 202.9.46.50

МАНгаруудад ганцхан л тактик байгаа …. бүгдийг нь мөнгөөр зодох …Алгаа тосоод л байж бай…сонголтоо л толгойгоороо хийчхэд л болоод явчихнаа .

Avatar

Sreenn 2020-01-15 203.91.115.53

2012 -2016 onii hoorond niislelchuud biznesuud hamgiin ih zovlon uzsen mungu bhguin zovlon uzsen dee ardiin nam bgaagui bol utgaaraa dampuurch bsniig l tod sanaj bndaa dahij tiim muuhai yum Mongolchuud maani bitgii uzeesi dee

Avatar

Зочин 2020-01-15 202.9.47.19

sarmagchingiin tarhitai chtsaganuud bitgii h***.

Avatar

Зочин 2020-01-15 66.181.161.123

Монголын ардчилал 2000 онд н.энхбаяртай цуг дууссандаа хөөрхий

Avatar

Сонгогч 2020-01-15 61.231.15.230

Хөдөө орон нутгийн хүмүүс мэдээллээс хол байхаа больсоон сэтгүүлчээ

Avatar

Зочин 2020-01-15 202.126.88.40

МАНАН ГИЙНХАН АРД ТҮМЭНЭЭС САНАЛЫН ГУЙЖ БИШ ТАШУУРДААД АВНА ГЭЖ БГАА БХОО.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж