Дугаарын хязгаарлалт хүчинтэй хэвээр

Хуучирсан мэдээ: 2020.01.15-нд нийтлэгдсэн

Дугаарын хязгаарлалт хүчинтэй хэвээр

Дугаарын хязгаарлалт хүчинтэй хэвээр

Нийслэлийн Засаг даргын захирамжаар 2012 онд хотын түгжрэлийг бууруулах зорилгоор дугаарын хязгаарлалт хийж эхэлсэн. Үүнээс хойш дугаарын хязгаарлалтыг өвөл, зуны бүсчлэлд хуваан хэрэгжүүлж ирсэн билээ.

Өнгөрсөн оны тавдугаар сард Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалтын бүсчлэлийг өөрчлөх, эсэх талаар хэлэлцсэн байдаг.

Уг асуудлаар иргэдийн дунд санал асуулга явуулахад 7000 гаруй иргэдийн 72 хувь нь өвлийн цагийн бүслэлийг хэвээр үлдээх хүсэлтээ илэрхийлсэн байна.

Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачаалал 6-9 дүгээр сард хамгийн бага байдаг. Тээврийн цагдаагийн байгууллагын мэдээллээр энэ үед замын хөдөлгөөний ачаалал 30 хүртэл хувиар буурдаг гэсэн тооцоо байна. Замын хөдөлгөөний ачааллын оргил үед хөдөлгөөний хязгаарлалтын бүс нь Саппорогийн уулзвар, III, IV хорооллын эцсийн уулзвар, Тасганы овоо болон 32-ын тойргийн уулзвар, Дарь эхийн уулзвар, КТМС-ийн урд талын аюулгүйн тойрог, Офицеруудын ордны тойрог, Чулуун овооны уулзвар, Дүнжингаравын уулзвар, 120 мянгатын уулзвар, Механик тээврийн сургуулийн хойд уулзвар, Гурвалжингийн гүүрний урд уулзварыг хамруулдаг байсан.

Гэтэл замын хөдөлгөөний ачаалал буурдаг зуны улиралд Геологийн төв лаборатори, Дамбадаржаа, ХСИС, Их тэнгэрийн ам хүртэл тэлж байгаа нь агуулга тооцооллын хувьд амьдралд нийцэхгүй байгаа тул өвлийн цагийн хуваариар хэвээр нь үлдээх саналаа Тээврийн цагдаагийн байгууллагынхан ирүүлжээ. Тиймээс олон нийтийн санал болон мэргэжлийн байгууллагын судалгаа дүгнэлтийг үндэслэн тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалтын бүсчлэлийг өвлийн хуваариар үлдээхээр шийдвэрлэсэн байна.

Энэ дагуу төвийн бүс рүү дугаарын хязгаарлалттай тээврийн хэрэгсэл нэвтрэхийг хориглосон тэмдэг, тэмдэглээ зам дагуу тавьжээ. Энэ талаар бид Тээврийн Цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн, цагдаагийн ахмад Б.Зоригоос тодруулахад

“Энэ оны нэгдүгээр сарын 2-ноос дугаарын хязгаарлалт хэвийн мөрдөгдөж эхэлсэн. Амралтын хоёр өдөр болон тэмдэглэлт баяр ёслол, бүх нийтээр амрах өдрөөс бусад ажлын өдрүүдэд уг хязгаарлалт мөрдөгдөнө” гэсэн юм.

Дараах дугаараар төгссөн автомашинууд харгалзах гаригт хөдөлгөөнд оролцохгүй

ГаригТөгссөн дугаар
Даваа1, 6
Мягмар2, 7
Лхагва3, 8
Пүрэв4, 9
Баасан5, 0
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
3
ХөөрхөнХөөрхөн
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж