Өршөөлийн хуулийг нээлттэй хэлэлцэх ёстой гэв

Хуучирсан мэдээ: 2015.10.15-нд нийтлэгдсэн

Өршөөлийн хуулийг нээлттэй хэлэлцэх ёстой гэв

Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх үеэр чуулганыг хаалттай горимд шилжүүлж магадгүй гэсэн яриа гарч байна. Үүнийг МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт эсэргүүцэж байгаа юм. Тэрээр “Өршөөлийн хуулийн хоригтой холбоотой асуудлын эцсийн хэлэлцүүлгийг хийх гэж байна. Үүнийг хаалттай хэлэлцэх шаардлагагүй. Тэртээ, тэргүй хориг хүлээж авах нь нээлттэй, хориг хүлээж авсантай холбогдуулаад байнгын хороонд ямар зүйл заалтыг нь авах уу, ямар зүйл заалтыг нь өршөөх үү, өршөөхгүй явах уу гэдэг асуудлууд нээлттэй яваад өнөөдөр Монгол Улс даяараа энэ өршөөгдөх, өршөөгдөхгүй юм байна гэдгийг мэдчихсэн. Хаалттай явуулах ямар ч шаардлага байхгүй. Нуугаад байх зүйл байхгүй. Нэмэлт өөрчлөлтөөр авлигал албан тушаалтай холбоотой хэргүүдийг өршөөх үү, өршөөхгүй юу гэсэн асуудлыг ярина. Тийм учраас нээлттэй ярих ёстой” гэж байр сууриа илэрхийллээ.

Т.НОМИН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж