Вашингтон Оросын төлөөлөгчдийг хүлээн авахгүй

Хуучирсан мэдээ: 2015.10.15-нд нийтлэгдсэн

Вашингтон Оросын төлөөлөгчдийг хүлээн авахгүй

Жош Эрнест

Фото: Evan Vucci / АР

 

Сирийн талаар хэлэлцээр хийх Оросын төлөөлөгчдийг хүлээн авахаас татгалзсан шалтгаанаа Вашингтон тайлбарлав. “Москва “Исламын улс” бүлэглэлтэй хийх тэмцэлд  бүтээлч хувь нэмэр оруулахаас татгалзаж байгаа учраас” Оросын төлөөлөгчдийг хүлээн авах шаардлагагүй гэдгийг Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Жош Эрнест  талбарлажээ.

 

Оросын засгийн газрын тэргүүн Дмитрий Медведев толгойлсон төлөөлөгчдөө илгээх саналыг Орос тавьсан байв. “ИУ-тай бидний хийж байгаа  тэмцэлд Орос бүтээлч хувь нэмэр оруулахаас татгалзаж байгаа цагт бид энэ талаар сонирхолгүй гэдгээ хэлсэн” хэмээн Жош Эрнест хэлжээ.

 

Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров төлөөлөгчдийг хүлээн авахаас татгалзсан гэж төрийн думд мэдээлэл хийхдээ хэлсэн юм. Тэрээр Вашингтон төлөгчдийг хүлээн авч чаддаггүй өөрсдөө төлөөлөгчдөө илгээж ч чаддаггүй гэж ярьсан байлаа.

 

Аравдугаар сарын 13-нд,  Сирийн асуулдлаар  цэрэг, улс төрийн  өндөр төвшинд хэлэлцээр явуулах саналыг Путин АНУ-д санал болгосон байв. “Сирийн асуудлыг нэн түрүүнд ярилцахаар бид өндөр төвшний төлөөлөгчдийг Вашингтонд илгээх саналыг би хэлсэн. Гэтэл хариу байхгүй байна” гэж Путин хэлээд төлөөлөгчдийг Дмитрий Медведев толгойлно. Цэргийн төвшинд нь Жанжин штабын орлогч дарга нар, тусгай албаны  хүмүүс байж болох юм гэсэн санал илгээсэн гэлээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж