Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар БНСУ-д элэг шилжүүлэн суулгуулсан хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч Б.Чинбатын эмчилгээний зардалд зориулж, 10 сая төгрөгийн дэмжлэг олгох боллоо.
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл тушаал гаргаж, 5 сая төгрөг олгохоор болсон байна. Хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч Б.Чинбатын эмчилгээнд нийт 140 сая төгрөг шаардлагатай бөгөөд санхүүгийн бэрхшээлээс үүдэн эмчилгээ зогсох эрсдэлтэй байгаа билээ.
Өнгөрсөн Мягмар гариг (2020.01.14)-т ӨМӨЗО-ы хөгжмийн зохиолч Ашид болон “Хөх хээр” хамтлагийн дуучин Үндэс нутагтаа хандивын аян өрнүүлж, 45 сая гаруй төгрөг цуглуулснаа хүлээлгэн өгсөн юм. Мөн ирэх сарын 1-нд “Niciton & Friends”, 2-нд сонгодог, үндэсний, драмын урлагийн уран бүтээлчид "Аравт" хандивын тоглолт зохион байгуулахаар төлөвлөөд байна.
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ