Хансан ресторан Монголын шилдэг ресторанаар шалгарлаа | News.MN

Хансан ресторан Монголын шилдэг ресторанаар шалгарлаа

Хансан ресторан Монголын шилдэг ресторанаар шалгарлаа

Солонгосын мастер тогооч Жэймсээр удирдуулсан манай Хансан ресторан Монголын шилдэг ресторанаар шалгарлаа.

Хансан рестораны хамгийн алдартай бүлгоги сетийг идэхээр олон хүн зорин очдог. Солонгосын алдарт шөлийг Хансанд идэх шалтгаан нь өвөрмөц амтнаас гадна Солонгос тогооч өөрөө зоогийн ширээний ард хүрэлцэн ирж,  таны нүдэн дээр амталж, бүр аягалж өгдөгт оршино.

Тэд Сөүл маягийн бүлгогиг хамгийн амт чанартай үхрийн сээрний махаар хийдэг. Сээрний махыг хамгийн зөөлөн, идэхэд амттай гэсэн утгаар тогооч нар хамгийн чухал, брэнд болсон хоолнуудад ихээхэн ашигладаг билээ. Хансан рестораны бүлгогиг перилла, гүнжидийн гаатай навчаар амталсан сээрний махаар хийдэг тул амт нь илүү тод, сайхан байх болдог оршдог билээ.

Хансан (Hansang)  бол “үргэлж ширээ дүүрэн” гэсэн утга бэлгэдэл бүхий Солонгос үг юм. Рамада зочид буудлын 5-р давхарт байрлах Хансан ресторанд жинхэнэ Солонгос амтыг мэдрүүлэхээр БНСУ-ын тогооч Жэймс болон түүний чадварлаг багийнхан ажилладаг.  Жэймс Монгол улсад 9 дахь жилдээ ажиллан, Солонгос хоолны соёлыг бүрэн утгаар нь мэдрүүлэхээр өөрийн хувь нэмрийг оруулсаар яваа юм.

Хаяг: Баруун 4 зам Рамада зочид буудлын 5 давхарт
Захиалга өгөх дугаар: 7014-1111, 8808-5561

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж