Мэргэжлийн сүмогийн Хацү башё тун сонирхолтой үргэлжилж байна. Тэмцээний гурав дах өдөр Ёкозүна Хакүхо болон Ёкозүна Какүрю нар дараалан өвдөг шороодон тус бүр 1 даваа, 2 унаатай нэгдүгээр сарын башёг үргэлжлүүлж байсан билээ.
Өнөөдөр Хакүхо башёг орхиж байгаагаа зарлалаа. Ингэснээр түүнтэй өнөөдөр тааран барилдах байсан Хокүтофүжи сул нэг даваа авав. Мөн нэгдүгээр сарын башёг Какүрю Ананд ганцаараа Ёкозүна цолтой үргэлжлүүлэхээр боллоо.
Хакүхогийн хувьд мэргэжлийн замналдаа ийнхүү 14 дэх удаагаа башёг өнжих, эсвэл дундаас нь орхиж байна. Тэрбээр хамгийн сүүлд есдүгээр сарын башёд чигчий хуруугаа хугалсны улмаас хоёр хоног өнжиж байсан юм.
Б.МӨНГӨНТАМИР
Холбоотой мэдээ