Сонгуулийн ерөнхий хорооноос өнөөдөр /2020.01.15/ Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл хийлээ. Тус хороо сонгуулийн хугацааг товлох, санал авах өдрийн тогтоох саналаа УИХ-д хүргүүлсэн байна.
Мөн 1992-2016 он хүртэлх УИХ-ын сонгуулийн тойрог, мандатын хуваарийн судалгааг хавсаргасан тухай СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн мэдээлэлдээ дурдсан юм. Түүний хэлснээр Сонгуулийн тухай хуульд нийт саналын 50 хүртэлх хувийг нь хянан тоолох зохицуулалтыг тусгасан байна. Хуулиар Сонгуулийн ерөнхий хороо нь тойрог, мандатыг хуваарилах боломжгүй гэдгийг тодотгов.
Ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал авах өдрийг дуусах хүртэл сонгогчдыг өөртөө урвуулах зорилгоор олон нийтийн ажил зохион байгуулах, мөнгө, эд зүйл тараахыг хуулиар хориглосныг ЦЕГ-ын Зөрчил шалгах, мэргэжил арга зүйн хэлтсийн дарга, дэд хурандаа Ч.Чинбат тэмдэглэлээ. Гэхдээ одоо бүрэн эрх нь хэрэгжиж байгаа УИХ-ын гишүүд хэвлэмэл хэлбэрээр, эсхүл биечлэн иргэдтэй уулзаж ажлынхаа тайланг танилцуулж болохоор зохицуулсныг мөн онцолсон юм.
Б.ДЭЛГЭР
Холбоотой мэдээ