Lenox брэнд Цагаан сарын ширээг тань гайхалтай харагдуулна

Хуучирсан мэдээ: 2020.01.15-нд нийтлэгдсэн

Lenox брэнд Цагаан сарын ширээг тань гайхалтай харагдуулна

Lenox брэнд Монголд албан ёсоор танилцуулагдаад яг гурван жил болж байна. Тус брэндийн албан ёсны дистрибьютер Lenox Mongolia нь 2016 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд зөвхөн аяга тавагны цуглуулгаар хязгаарлагдахгүй тансаг шилэн болон болор эдлэл, хамгийн сайн чанарын халбага сэрээний иж бүрдэл, гэрийн дотоод чимэглэл, бэлэг дурсгал зэрэг олон нэр төрлийн бүтээгдэхүүнүүдийг Монгол хэрэглэгчдэд санал болгож байгаа билээ. Цаас шиг нимгэн атлаа гадны нөлөөнд тэсвэртэй тус брэндийн гангар шаазэн эдлэлүүд нь үе дамжин өвлөгдөх үнэ цэнэтэй бүтээлд тооцогддог нь учиртай. Нарийн хийц болон гоёмсог дизайнгы хослуулан урласан сүү мэт тунгалаг гангар шаазангаараа алдартай тус брэнд Цагаан сарын ширээг тань гайхалтай харагдуулах нь лавтай.

Энэхүү брэндийн зарим загвартай танилцацгаая.

ТОД ӨНГӨ, ДУЛААН УУР АМЬСГАЛ

Халуун дулаан уур амьсгал, цэцэгс болон шувуудыг дүрсэлж өгсөн энэ цуглуулга бол хүн бүхний хүсэн хүлээсэн хаврын улирал ирснийг илтгэнэ. Усан будгийн зургаас сэдэвлэсэн “Chirp Dinnerware” иж бүрдэл нь хөнгөн мэдрэмжийг төрүүлж, ширээний ард гэр бүлийнхээ хүрээнд халуун дотно яриа өрнүүлэхэд төгс зохицсон гангар шаазан эдлэл юм.

ВИНТЭЙЖ ДИЗАЙН

Тансаг шаазангийн “Royal Grandeur” иж бүрдлийг Lenox брэнд гүн хөх болон гялалзсан алтлаг өнгө хослуулан урлажээ. Винтэйж дизайнаас сэдэвлэсэн гоёмсог навч ба очир эрдэнийн дүрстэй энэ цуглуулга нь зочдод тань халуун дотно сэтгэгдэл үлдээх болно. Хэзээ ч хуучиршгүй загвар, уран хийц бүхий энэхүү цуглуулгыг та хайртай дотнын хүндээ бэлэглэж, мөн цагаан сарынхаа баярыг ширээг чимэглэж болох юм шүү. Таны зочид гайхан шагшрах болно.

ТУСКАНИЙН УСАН ҮЗМИЙН ТАЛБАЙН РОМАНТИК БАЙДАЛ

Тусканийн усан үзмийн талбайгаас сэдэвлэж, дээд зэргийг болор ашиглан урласан “Tuscany Classics” цуглуулга нь дотроо дарс, шар айраг, виски гээд бүх төрлийн уух зүйлсэд зориулсан хундага болон аксесуаруудтай бөгөөд ямар ч ширээ засалтанд зохимжтой. Сонгодог хэлбэр дүрстэй төрөл бүрийн хундага болон модерн дизайн бүхий аксесуарууд нь Цагаан сарын баярын ширээнд сэтгэл хөдөлгөм онцгой уур амьсгалыг бүрдүүлнэ.

Дэлгэрэнгүй мэдээллийг :

Хаяг : Зайсан скуэр 3 давхар

Утас : 7555-2424

Фэйсбүүк : https://www.facebook.com/LenoxMNG/

Эх сурвалж: buro247.mn

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж