Салааны захирагчаар томилогдсон албан хаагчдын ур чадварыг хэлэлцэв | News.MN

Салааны захирагчаар томилогдсон албан хаагчдын ур чадварыг хэлэлцэв

Салааны захирагчаар томилогдсон албан хаагчдын ур чадварыг хэлэлцэв

Салааны захирагчаар томилогдсон албан хаагчдын ур чадварыг хэлэлцэв

Монгол Улсад Гал түймэртэй тэмцэх байгууллага үүсч хөгжсөний 98 жилийн ойг тохиолдуулан Дотоод хэргийн их сургуулийн Онцгой байдлын сургуулийн Гал түймэртэй тэмцэх албаны тэнхимээс “Салааны захирагчаар томилогдож байгаа албан хаагчдын мэргэжлийн ур чадварыг сайжруулах сургалтын арга зүй” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

“Гал түймэр унтраах үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам” сэдвийн хүрээнд явагдсан тус хэлэлцүүлэгт Онцгой байдлын ерөнхий газрын Гал түймэртэй тэмцэх газрын Гал түймрийн улсын хяналтын хэлтсийн дарга, дэд хурандаа Д.Баян-Эрдэнэ, Гал түймэртэй тэмцэх хэлтсийн дарга, дэд хурандаа Г.Галбадрах, нийслэлийн Онцгой байдлын газрын тэргүүн дэд дарга, хурандаа Н.Нямхорлоо, Гал түймэр унтраах асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Ж.Алтанхуяг, бэлтгэл дэд хурандаа, доктор/Ph.D/ С.Базаррагчаа, бэлтгэл хурандаа Ж.Ганбаатар, бэлтгэл хурандаа Д.Эрдэнэбилэг, бэлтгэл хурандаа Б.Машбат, бэлтгэл дэд хурандаа Д.Ганболд нар урилгаар оролцож сонсогч, суралцагч бүрэлдэхүүнд мэргэжил арга зүйн зөвлөмж өгч, мэдээлэл хийсэн юм.

Түүнчлэн хэлэлцүүлгээр Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч, салааны захирагчдын саналыг сонсч, цаашид сонсогчдыг дадлага хийх хугацаанд хамтран ажиллахаар боллоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж