Биатлоны спортын алдарт тамирчин, “биатлоны хаан” Норвегийн Оле Эйнар Бьорндален 2018 оны дөрөвдүгээр сард спортын 26 жилийн замналаа өндөрлүүлж зодог тайлсан. Тэрбээр зодог тайлсан ч спортоосоо бүрмөсөн явсангүй.
Оле Эйнар Бьорндален зодог тайлснаасаа хойш 1,5 жилийн дараа дасгалжуулагчийн дүрээр биатлоны спортдоо эргэн ирсэн бөгөөд 2019 оны есдүгээр сард БНХАУ-ын биатлоны шигшээ багийн ахлах дасгалжуулагчийн ажилд томилогдсон байна. Хятадын биатлоны шигшээ баг эрэгтэй багийн дасгалжуулагчаараа О.Э.Бьорнадленыг томилсон бол эмэгтэй багийн дасгалжуулагчаараа түүний эхнэр Беларусын алдарт биатлончин Д.Домрачеваг мөн томилсон юм.
Хятад улс спортын салбартаа маш ихээр анхаарч байгаагийн нэгээхэн илрэл нь биатлоны шигшээ багийнхаа дасгалжуулагчаар дэлхийн домогт тамирчинг томилж байна. 2022 онд БНХАУ-ын Бээжин болон Жанчхүү хотноо Өвлийн олимпийн наадам болно. Үүний өмнөх томоохон төслийн нэг бол биатлоны тамирчдаа бэлтгэх ажил болж байгаа ажээ.
Б.БЯМБАБАЯР
Холбоотой мэдээ