Хуучирсан мэдээ: 2010.03.13-нд нийтлэгдсэн

Гуравдугаар сарын 13

Гуравдугаар сарын 13-ны баярууд

Сент-Винсент ба Гренадина Үндэсний баатруудын өдөр гэх баяртай.

Сент-Винсент ба Гренадина. Пти-Сент-Винсент арлаас Птит-Мартиник арлын  харагдаж байгаа нь
 
Кубын  түүхийн дурсгалт өдөр. 1957 оны гуравдугаар сарын 13-нд хэсэг оюутнууд Ерөнхийлөгчийн ордонд зэвсэгт халдлага хийлээ. Дурангуйлагчийн дэглэмийг унагах оролдлого бүтэлгүйтэв.

Бургзонндег (Burgsonndeg). Жил бүрийн Нүглээ наминчлах өдрийн өмнө Люксембургийн залуус ойрын толгод дээр гарч улирлын өөрчлөлтийг угтсан том түүдэг асаадаг. Түүдэг гал нь өвлийг дийлсэн нарны бэлгэдэл болдог гэнэ. Жил бүр уламжлал болгон хийдэг галын дөрвөн баярын нэг нь энэ юм. Эрт дээр үед том түүдэг  бэлтгэхийн тулд хүүхдүүд хотоор яван сүрэл гуйдаг байлаа. Мөн гал асаах тусгай журамтай байсан аж. Өмнөх жилүүдэд насанд хүрэгчдийн заавал хийх үйлдэл гэгдэж байсан баяр одоо залуусыг ихээр татах болсон байна.

Өдрийн ишлэл  

“Бурханы авралаар би амь гарлаа” (1881 оны гуравдугаар сарын 13-нд алагдсан II Александр хааны сүүлчийн үг)

Санкт-Петербургийн Екатерины суваг дээр хааны сүйх тэргийг гурван бөмбөг шидэгч хүлээж байв. Николай Рысаковын шидсэн бөмбөг хааны тэргийг онхолдуулж, түүний хамгаалалтын казакуудаас хэдийг шархдуулсан байв. Хаан халдлага дууслаа гэж бодоод  бурхандаа талархаад шууд явахын оронд сувгийн эргээр алхалсан байна. Энэ үед хаан өөр нэг бөмбөг шидэгч Игнатий Гриневицкийтай нүүр тулгарчээ. Бөмбөг дэлбэрч тэд амь үрэгдсэн гэнэ. Дараахан нь хаан нас барсан аж. “Ордон руу… тэнд үхэх” гэсэн үгийг Александр хэлж амжсан гэдэг. Ордонд ойр дотныхон нь салах ёс хийхээр ирэхэд хаан хэнийг ч танихаа больсон  байв. Ингээд удалгүй тэрээр нас баржээ.

Үйл явдал

565 он. Ордноос хөөгдөн хөрөнгөө алдаад байсан Византийн их жанжин Велизарий Константинополь хотод нас барав. Герман эсвэл славян гаралтай варвар гэгдэх тэрээр жирийн цэргээс 25 жилийн дараа цэргийн хамгийн том цол аван эзэн хаан Юстинианыг олон хүнд байдлаас аварч байжээ. Нөхцөл бүрэлдэнгүүт түүнийг буулгасан байна. “Өөрийн өдрүүдээ харанхуй туултын дор Велизарий шиг төгсгөлөө гэж Жуковын тухай ХХ зуунд Бродский бичиж байжээ.

1781 он. Английн одон оронч Уильям Гершель Уран (дэлхийн ван) гаригийг нээлээ. Ихрийн ордыг ажиглаж байсан Уильям Гершель (1738–1822)  оройн 10-11 цагийн хооронд оддын нэг нь арай том хэмжээтэйг олж мэдэв. Нээгдсэн сансрын биетээ тэрээр дэлхийн зүг ирж яваа сүүлт од гээд наашаа явж байснаас сүүл нь харагдаагүй гэсэн гэнэ. Гэвч хэдэн сарын дараа тэр нь сүүлт од биш болоод нарнаас долоо дахь гариг, хэмжээгээрээ Бархасвадь ба Санчирын дараах гуравдагч болох нь тодорхой болов. Дэлхийн газрын дагина Гей ба Санчирын эцэг тэнгэрийн вангийн нэрээр түүнийг Уран гэж нэрлэх болсон байна. III Георг хаан Гершелийг шинэ гариг нээлээ гээд жилийн 200 фунтын тэтгэврээр шагнаж байжээ.

1845 он. Лейпцигийн «Гевэндхауз» симфони хөгжмийн хамтлаг Мендельсон-Бартольдийн хийлийн гоцлол ми-минорын  анхны тоглолтыг хийжээ. Хөгжмийн удирдагч нь зохиогч өөрөө байсан ба Лейпцигийн консерваторийн  профессор, алдарт хийлч Фердинанд Давид хийлийн гоцлолыг тоглов. Энэ шилдэг яруу тунгалаг найраг хөгжим өнөөг хүртэл үзэгчдийн хайрыг эзэмдсээр ирлээ.

1911 он. Зохиогч, гүн ухаантан, сайентологи ба дианетикийн шашныг үндэслэгч Роналд Хаббард АНУ-ын Небраска мужийн Тилден хотод төржээ. Бага насаа гэрийнхээ эдлэн газар өнгөрөөсөн байна. Залуудаа Фрейдын онолтой танилсан гэнэ. Хожим тэрээр ашиг тусаар бага гээд Фрейдын онолыг үгүйсгэсэн ч “Оюун санаанд ямар нэгэн зүйл хийж болно” гэсэн дүгнэлтийг хийж авчээ. Тэрээр 1927-1929 онуудад Дорнын орнуудаар аялж, Хятад, Түвдээр явжээ. Ингэж явахдаа хүн гэгчийн оршин тогтнох үнэн чанарыг таних материал цуглуулсан байна. 1930-1940 онуудад шинжлэх ухааны уран зөгнөлийн оргил эрин байж тэнд Хабардын зохиолууд онцгой байр эзэлж байв. Зургаан жилийн дотор тэрээр 138 роман өгүүлэл бичжээ. Энэ үеэрээ тэр “сэтгэлийн ариусгалын шинжлэх ухаан”-дианетикийн судалгааг хийж байв. Гэхдээ түүнийг нь шинжлэх ухаан гэж хүлээн аваагүй бөгөөд удалгүй сонирхолгүй болсон юм. 1952 онд тэрээр сайентологийг гаргаж ирэв. 1954 оноос эхлээд АНУ, Дани, Канад, Шинэ Зеланд, Франц, Өмнөд Африк зэрэг орнуудад орон нутгийн сүм хийд нь сайентологийг номлох болов. Ажлаа амжилттай зохион байгуулаад тэрээр 1966 онд сайтар сургасан 100 хүнд энэ шашны удирдлагыг өгөн өөрөө холджээ. 1986 оны нэгдүгээр сарын 24-нд Хабард нас барлаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж