Хар тамхи тээвэрлэсэн хэргээр ХБНГУ-д баривчлагдан шалгагдаж буй Истамбулын дэд консул Б.Баттүшиг болон түүний жолооч С.Эрдэнэбаяр нарт холбогдох хэргийн шүүх хурал тус улсын Дрезден хотноо үргэлжилж байна.
Хамгийн сүүлийн шүүх хурал Даваа гариг /2020.01.13/-т болсон бөгөөд өмнөх шүүх хурал дээр Б.Баттүшиг нь өөрийгөө Монголын тагнуулын ажилтан, гадаадад байгаа Монголын дипломатууд тамхины хэрэгт холбогдох болсон тул өөрийн биеэр нууц ажиллагаа явуулж байгаад баригдсан хэмээн мэдүүлсэн юм. Иймд тэрбээр шүүх хуралдааныг олон нийтэд нээлттэй бус хаалттай явуулж өгөхийг хүссэн билээ. Харин шүүх бүрэлдэхүүн түүний хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан байна.
Түүний өөрийгөө нууц ажилтан хэмээн мэдүүлсний дараагаар Германы “Saechsische.de” сайт дээр “Б.Баттүшигт холбогдох хэрэг нь дипломат хэрэг үү, эсвэл хар тамхины хэрэг үү?” гэсэн нийтлэл гарсан байсан ба уг нийтлэлийг Б.Баттүшигийг дипломат албаар далайлган хэргээс мултрахаар оролдож байна гэх утгаар бичсэн байв.
Мөн Даваа гаригт болсон шүүх хурлын үеэр Б.Баттүшигийн хэрэглэж байсан “iPhone XS” загварын гар утсан дээрх мэдээллийг шалгах болсныг мэдэгджээ.
Эх сурвалж: TAG24
Холбоотой мэдээ