“Х.Оргил-Эрдэнийн хахууль авч буй бичлэг бий”

Хуучирсан мэдээ: 2020.01.15-нд нийтлэгдсэн

“Х.Оргил-Эрдэнийн хахууль авч буй бичлэг бий”

“Х.Оргил-Эрдэнийн хахууль авч буй бичлэг бий”

Зам, тээврийн хөгжлийн яамны Авто замын бодлогын хэлтсийн дарга Х.Оргил-Эрдэнэ өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 30-ны өдөр өрөөндөө 20 мянган юанийн хахууль авч байгаад үйлдэл дээрээ баривчлагдсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Түүний өмгөөлөгч Б.Баатарсайхан “Миний үйлчлүүлэгч хахууль аваагүй. БНХАУ-ын иргэн өрөөнд нь баглаатай зүйл орхиод зугтсан. Энэ үед АТГ-ынхан орж ирсэн. Боодол дотор юу байгааг мэдээгүй, үзээгүй” хэмээн мэдээлсэн билээ.

Х.Оргил-Эрдэнэ нь Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг барьж буй БНХАУ-ын гүйцэтгэгч компанийн хятад иргэнээс дээрх мөнгийг авсан гэх мэдээллийн дагуу АТГ-аас баривчлан саатуулсан ч цагдан хорих тухай прокурорын санал баримтаар нотлогдоогүй гэсэн үндэслэлээр түүнийг суллаж, гадуур шалгаж буй юм.

Х.Оргил-Эрдэнийн хятад иргэдтэй утсаар удаа дараа холбогдож, уулзан мөнгө авч буй бичлэг албаныханд байгаа талаар эх сурвалж мэдээлэв. Харин түүний ширээн дээр өмгөөлөгчийнх нь ярьсан шиг боодолтой зүйл орхиж явсан хүн байхгүй аж.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
34
ХахаХаха
11
ТэнэглэлТэнэглэл
7
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж