Автобусанд бэлэн мөнгөөр зорчвол 10 мянган төгрөгөөр торгоно

Хуучирсан мэдээ: 2020.01.15-нд нийтлэгдсэн

Автобусанд бэлэн мөнгөөр зорчвол 10 мянган төгрөгөөр торгоно

Автобусанд бэлэн мөнгөөр зорчвол 10 мянган төгрөгөөр торгоно

Нийтийн тээврээр бэлэн мөнгө төлж зорчсон иргэд болон мөнгө авсан жолоочийг торгохоор болжээ. Бэлэн мөнгө төлсөн иргэнийг Зөрчлийн тухай хуулийн 14.6.1-д зааснаар арван нэгжтэй тэнцэх хэмжээний мөнгө буюу 10 мянган төгрөгөөр торгох бол жолоочийг 25 мянган төгрөгөөр торгох юм байна.

“Улаанбаатар Смарт карт” үйлчилгээ 2015 онд анх нийтийн тээврийн хэрэглээнд нэвтэрчээ. Энэ үйлчилгээ нэвтрээд шугамын орлого 23 хувиар өссөн байна. Гэхдээ сайн, муу талууд бий. Зорчигчид картаа цэнэглэхгүй, жолоочид шууд бэлэн мөнгө өгөх тохиолдол багагүй. Үүнийг иргэд карт цэнэглэх цэгтэй холбож ярьдаг.

Нийслэлийн хэмжээнд анх карт борлуулах 430 гэрээт цэг ажиллаж байсан бол одоо 547 болжээ. Гэсэн ч жолоочид бэлэн мөнгө өгдөг зөрчил байсаар байгаа юм. Энэ зөрчлийг арилгахын тулд ийн торгуулын арга хэмжээ авахаар болсон байна. Тиймээс иргэд картаа цэнэглэж, зорчиж байхыг Нийслэлийн Авто тээврийн хяналтын газраас анхаарууллаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж