Вьетнамд хулгай хийсэн монгол иргэнийг баривчилжээ

Хуучирсан мэдээ: 2020.01.15-нд нийтлэгдсэн

Вьетнамд хулгай хийсэн монгол иргэнийг баривчилжээ

Вьетнамд хулгай хийсэн монгол иргэнийг баривчилжээ

Монголчууд Вьетнамд нүүр хийх газаргүй болох нь. Дахин нэг монгол хүн Вьетнамд халаасны хулгай хийж байгаад баригдсан байна. Тодруулбал, бямба гаригт /2020.01.11/ Монгол Улсын иргэ, 24 настай И.Мөнхзориг гэгч нь Вьетнамын Хо Ши Мин хотын Тан Сон Нат олон улсын нисэх буудал дээр 79 настай Японы жуулчны хэтэвчийг хулгайлж байгаад баригджээ.

Хохирогчийн хэтэвчинд банкны картууд болон их хэмжээний бэлэн мөнгө байсныг тус хотын цагдаагийн байгууллага буцаан өгсөн байна. Сэжигтэн И.Мөнхзориг нь 2019 оны арваннэгдүгээр сарын 13-нд тус улсад очсон бөгөөд визний хугацаа нь нэг сарын дараа буюу арванхоёрдугаар сарын 12-нд дуусах байжээ. Хо Ши Мин хотын цагдаагийн байгууллага сэжигтнийг саатуулан хэргийг шалгаж байгаа гэв.

Энэ мэтчилэн сүүлийн нэг жилийн дотор монголын 20 гаруй иргэн хулгайн хэргээр саатуулагдаад байна. Эдгээр хүмүүс нь Вьетнамд очоод бөөнөөрөө нийлж байр түрээслэн ороод, жуулчид их зорчдог газруудаар явж хулгай хийдэг гэдгийг тус улсын цагдаагийн газрын мөрдлөг шалгалтын үр дүнд ил болоод байгаа юм. Тэд ихэвчлэн гадаадын жуулчдын хэтэвчийг хулгайлдаг бөгөөд банкны картыг хувилан дэлгүүрүүдэд уншуулж, үнэт эдлэл, гар утас гэх мэт зүйлсийг худалдан аваад монгол руу авчирч зардаг байна. Вьетнамд баривчлагдсан зарим монгол иргэдээс карт хувилагч машин, их хэмжээний үнэт эдлэл, гар утас зэргийг хураан авч байжээ.

Эх сурвалж: https://thanhnien.vn/

А.Болд

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
БурууБуруу
3
ХахаХаха
3
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж