МАН хариуцлагаас зугтаж байна | News.MN

МАН хариуцлагаас зугтаж байна

МАН хариуцлагаас зугтаж байна

МАН хариуцлагаас зугтаж байна

Зуугаад жилийн түүхтэй гэж пиарддаг ч МАН бол харьцангуй “шинэ” нам. Өнгөрсөн арваад жилийн түүхэнд нь дээрэмчин тонуулчин, авлигач, идээч уугаач, залилан мэхлэгч, хүний аминд хүрсэн, хүчирхийлэл үйлдсэн, улс төрийн албан тушаалыг наймаалцаж, бөгс бөөрний явдалд орооцолдсон гээд муу бөгөөд гутамшигтай жишээ олон.

Одоо тус намд Монгол орныг хүн ам, газар нутагтай нь “орвонгоор нь эргүүлэхэд” бэлэн увайгүй улс ч цөөнгүй. Бүр хүнээ байж, нүдээ ухаж өгөөд ч болов сонгуульд ялалт байгуулж, улс орноор тоглохоос буцахгүй нөхөд эрх мэдлийн төлөө дотроо “алалцаж” байгаа нь нууц биш юм.

МАН засгийн эрх дангаар барьсан сүүлийн жилүүдэд ард түмний амьдрал улам дордов. Эдийн засаг хямарч, долларын ханш түүхэнд байгаагүйгээр өсч, бараа бүтээгдэхүүний үнэ тэнгэрт хадсанаас эхлээд дурдвал их зүйл бий. Энэ нам Монголын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдалд ноцтой аюул занал учруулахуйц хор уршигтай шийдвэрүүд гаргаж буйг олон хүн хэлж ярьсаар ирэв.

“Улсын данс улайсан ч татвар нэмэхгүй” гэж хэлж байсан эрх баригч нам унтаад босоод ирэхэд өчнөөн татвар нэмчихсэн байх жишээтэй. Өмнөх засгийн газрын үед одоогийн Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Эдийн засаг хямралтай, ард түмний амьдрал хүнд үед татвар нэмдэг бодлого дэлхийн хаана ч байхгүй. Татвар нэмнэ гэдэг бол ард түмэн, аж ахуйн нэгжийн халааснаас авна л гэсэн үг” хэмээн хэлж байсан. Гэвч өөрийн нам нь эрх барьж буй өнөө үед төсөв бүрдүүлэхийн тулд хэмээн тайлбарлаж, арваад төрлийн татвар нэмэв.

Өөрөөр хэлбэл МАН газар худалдаалах, Ашигт малтмалын лицензийн, хадгаламжийн хүүгийн орлогын, суудлын автомашины, хувь хүний орлогын албан татварын, нийгмийн даатгалын шимтгэлийн, архи, тамхи, импортын шатахууны онцгой албан татваруудаас гадна авто зам ашигласны төлбөрийг тав дахин нэмээд амжсан билээ.

Сонгуулиас сонгуульд худлаа амлалт өгч гарч ирсэн хойноо түүнийхээ эсрэг үйлдэл хийдэг эрх баригч намд эрүүл сэтгэдэг хүн тун цөөн гэмээр. Учир нь тус нам өрийг өрөөр дардаг “сонгодог” аргатай. Өөрөөр хэлбэл манайх шиг бондын өрөө бонд босгож төлдөг улс байхгүйг гадны мэргэжилтнүүд онцолж, толгой сэгсэрч буй юм.

Уг нь өнгөрсөн парламентын үед УИХ дахь МАН-ын бүлгээс томилогдож ажилласан ажлын хэсгээс “Өрийг өрөөр дарах нь архиар шараа тайлахтай адил” гэсэн дүгнэлт гаргаж байв. Сөрөг хүчин байсан үеийн энэ байр сууринаасаа МАН ухарч, өрийг өрөөр дарснаа хөөр баяртайгаар тэмдэглэдэг болсон билээ.

У.Хүрэлсүхийн Засгийн газар “Чингис” бондын эхний төлбөр болох 500 сая ам.долларыг төлөхдөө хэвлэлийнхнийг цуглуулж, баахан шоудсан. Ингэж хойшлуулсан өр таван жилийн дараа дахин асуудал үүсгэх эрсдэлтэй. Учир нь улсын эдийн засаг тогтворжих хандлага руугаа яваа үед оновчтой зөв бодлого барихгүй бол тэлсэн эдийн засаг 5-6 жилийн дараа буюу өр төлөх циклийн үеэр дахин уналтад орох дүр зураг ажиглагдаж буйг эдийн засагчид онцолж буй юм.

ЭНЭ ОНД ХЯТАДЫН АРДЫН БАНКТАЙ ХИСЭН МОНГОЛБАНКНЫ СВОП ХЭЛЦЛИЙН ХУГАЦАА ДУУСНА

Энэ оны долдугаар сард БНХАУ-ын Ардын банктай хийсэн Монголбанкны своп хэлцлийн хугацаа дуусна. 2014 онд байгуулсан 15 тэрбум юань буюу 5.4 их наяд төгрөгийн своп хэлцлийн хугацаа 2017 оны наймдугаар сард дууссан. Тухайн үед манай улсын эдийн засаг хасах циклээс өндийхгүй, гадаад валютын албан нөөцөө шавхаад ч энэ өрөө төлж чадахгүй хэмжээнд хүрсэн байв. ОУВС эдийн засгийг “аврах” эрх авснаар дээрх хэлцлийг шинэчлэн баталж, гурван жилээр сунгасанбилээ. Энэ оноос Төв банк болон Засгийн газрын түвшинд своп хэлцлийг дуусгах уу, дахин шинэчлэх үү гэдэг асуулт яригдана.

Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Баяртсайхан “Хятадын Ардын банкны своп хэлцэл 2020 оны долдугаар сард дуусна. Цаашдаа Сангийн яам, Гадаад харилцааны яамны чиглэлээр бидэнд нэлээд дэмжлэг, туслалцаа авах шаардлага бий” хэмээн байр сууриа илэрхийлж байв.

Өнгөрсөн оны долоодугаар сард УИХ-ын дарга Г.Занданшатар БНХАУ-ын Дэд дарга Ван Чишаний айчлалын үеэр своп хэлцэлийг концесс руу шилжүүлэх саналыг хөндсөн. Тодруулбал, БНХАУ-ын Ардын банктай хийсэн Монголбанкны своп хэлцлийн төлбөрийг хөгжлийн зээл, концесс зэрэг боломжтой хэлбэрээр замын бүтээн байгуулалтад ашиглах саналыг анхааралдаа авахыг хүссэн. Хариуд нь Ван Чишань своп хэлцлийн төлбөрийг бүтээн байгуулалтад ашиглах саналыг хоёр орны Төвбанк харилцан ярилцаж шийдэх боломжтойг хэлж байв.

ВАУЧЕР БОЛ МОЛИГО ҮМХҮҮЛЭЛТ

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс гаргасан шийдвэрийн дагуу Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийг төрөөс нэг удаа төлөх хуулийн төслийг УИХ-аас баталсан. Энэ хуулийн дагуу их хэмжээний мөнгө эдийн засагт орж ирвэл инфляцийг хөөрөгдөж, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өснө. Төгрөгийн ханш өсөх хэрээр иргэдийн худалдан авах чадварт сөргөөр нөлөөлөх юм. Ямар ч судалгаанд суурилалгүйгээр, нийт тэтгэвэр авагчдын тэдэн хувь нь 6 сая, түүнээс дээш төгрөгийн тэтгэврийн зээлтэй байна гэсэн хувь тоонууд дээр үндэслээд шийдвэр гаргасан билээ.

Салхитын мөнгөний ордын нөөцийг барьцаалан бонд гаргаж, тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэхээр хуульд тусгасан. Геологич Д.Чинбатын хэлснээр “Салхит”-ын орд санхүүгийн чадвараа даахаа болиод орд биш, илэрц болжээ. Тиймээс энэ илэрцийн лицензийг шилжүүлж авсан “Эрдэнэс силвер” төрийн өмчит компани дампуурсан компани болж, хэзээ ч тэр ордоос 800 тэрбумын ашиг олж өрөө төлж дийлэхгүй аж. Өрийг нь ард түмний татвараар төлнө. Зээлээ тэглүүлж буй иргэдийн цаана гомдолтой үйлдсэн ахмадуудын сэтгэлийг тайвшруулах зорилгоор нэг сая төгрөгийн ваучер олгох “мэргэн санаа” нь молиго үмхүүлэлт болохыг ирэх он тодорхой харуулна гэж эдийн засагчид хэлж буй юм.

Эрх баригч нам хариуцлагаас зугтаж, энэ бүхнийг сонгуулийн дараа эрх барих нам, эвсэл, улс төрийн хүчинд нялзаах нь тодорхой. Энэ намын бодлогогүй, тооцоо судалгаагүй, өнөөдрөө аргацаасан бүх шийдвэр мөн эргээд иргэдийн нуруун дээр хүндхэн ачаа болох билээ. Хэрэвзээ МАН 2020 оны сонгуульд ялалт байгуулж эс чадваас эх орон, ард түмэндээ хийсэн муу үйлийн үрээр олон гишүүн нь шоронгийн хаалга татахыг эрх зүйчид хэлж буй юм.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
3
ХахаХаха
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

26 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-01-15 103.229.121.215

Ардчилсан намын новшнуудын эхлүүлсэн улсыг самарсан хор хөнөөл нь одоо болтол арилаагүй л бна ямар ч бсан ардчилсан намын малнууд л биш шүү

Avatar

Зочин 2020-01-15 192.82.72.148

2020 онд энэ намынханыг сонгож маш том МАНгартав аа эргүү МАНгуунуудаа тэгвэл Монгол улс ёстой дампуурна. АН бол Монголын найдвар. Бид АН-д ядахдаа ганц удаа ч гэсэн энэ МАНгуу намд өгдөг шигээ саналаа өгч байгаагүй бас дангаараа төр засаг барих ч эрх олгож байгаагүй дандаа хамтарч засаг барих л санал өгч байсан өнгөрсөн 2012-2016 онд АН МАХН бие даагч нартай хамт 2 жил засаг барьсан дараа АН МАН хамтарсан дандаа сөрөг хүчний шантаажин дор засагласан харин энэ МАН ямар боломжтой засагласан

Avatar

irgen 2020-01-15 202.126.88.144

MAN-n darga Jenko bolson shuu dee huurhii. 65 gishuunteigee, yurunhii saidtaigaa Erunhiilugchiin neentgend orood hussen huuliig ni ug duugui batlaj baina geheer oi gutah yum daa.

Avatar

Раднаа гуайд 2020-01-15 66.181.186.201

энэ хүнд ман ыг муулах муу үг үгсийн санд нь харин ч байна хэлэх муу үг олдохгүй болсон над шиг хүн маш олон байгаа

Avatar

Иргэн 2020-01-15 66.181.190.36

МАН -аас бусад нь саналаа, хэрэв чадвал дархлагдсан хулгайч нарын хөрөнгө мөнгийг хураагаад улсынхаа өрийг төлөөд үлдсэныг ард түмэнд ижил хувааж өгөөд бүгд нэг гараанаас тэгш эрхтэй ажиллаа хийцгээе.

Avatar

Зочин 2020-01-15 66.181.171.34

Шинэ хүмүүс гээд хэрэггүй байх. Энэ хоёроосоо гайгүйг нь л сонгох хэрэгтэй. Энэ тогтсон байдлаа аваад явах хэрэгтэй. Шинэ хүмүүс ирээд бүр самраад айхтар юм болно шүү.

Avatar

Зочин 2020-01-15 66.181.170.73

2020 МАН л биш шүү.

Avatar

mgl 2020-01-15 202.179.11.230

zugeer ene nam Hurelsukhiin udirdlagan dor sehej baina. daraagiin songuulid yalna. harin AN yaj baina? buruu huneer dargaa tavisan, deer ni elbegdorjiin udirdlagan dor muhul ruugee yavj baina. harin uur nam uuniig ashiglaad bair suuriig ni ezleh heregtei.

Avatar

ЗОЧИН 2020-01-15 202.21.120.242

ЭНЭ БҮХ ТОМ ӨР, БОНДУУДЫГ 2012-2016 ОНД АН-ЫН НӨХӨД ХИЙЖ УЛСЫГ СҮЙРҮҮЛЖ, ДАНСЫГ УЛАЙЛГААД, БӨӨН ӨР ШИР ҮЛДЭЭГЭЭД МАШ ХҮНД БАЙДАЛД УЛС ОРНЫГ ОРУУЛААД ОРХИСОН ШҮҮ. ОДОО ХАРИН ОВОО СЭХЭЛ АВЧ ЭДИЙН ЗАСАГТ НААШТАЙ ҮЗҮҮЛЭЛТ ГАРАХЛЭЭР ӨӨРСДИЙН ХИЙСЭН ӨРӨӨ МАН-ЫН БОЛГОЖ ШООЛЖ СУУХ ЮМ ИЧЭЭСЭЙ. 1996 ОНД МӨН Л УЛСЫН ДАНС УЛАЙЛГАЖ СҮЙРҮҮЛЭЭД Л ӨГСӨНИЙГ ТУХАЙ ҮЕД ЕӨРӨНХИЙ САЙД ЖАСРАЙ ТЭРГҮҮТЭН ЗӨВ БОДЛОГООР УЛСАА АВАРСАН ДАА. ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛ ТЭГЛЭХ ГЭЖ ХЭН БОДЛГОГҮЙ ЯРЬЖ ИЙМ ХҮНД БАЙДАЛ ҮҮСГЭВ. АН БАТТУЛГА

Avatar

Зочин 2020-01-15 49.181.248.95

МАН-ын ихрийн өрөөсөн АН-ыг сонговол хүлцэнгүй, дорой Монголчууд минь бүрэн залгиулаад, мөлүүлээд дуусах байлгүй дээ. Дэлхий дээр Монгол шиг зээлийн хүүтэй, мөнгө нь үнэгүй цаас болсон улс орон байхгүй.

Avatar

Зочин 2020-01-15 202.126.88.224

Тэр орд нь 800 тэрбумын ашиг олох хүртэл Оюунэрдэнийг сахиулаар Женко Занданшатар 2-ыг малтагчаар хүрз бариулаад оруулбал зардал багатай ажиллана.Улсын 800 тэрбум төгрөг уурхайгаас ямар хүнд хөдөлмөрөөр босдогийг мэдрэг.

Avatar

Zochin 2020-01-15 202.72.244.219

2020 ond MAH-iig gazriin dor oruulj bulshlaya.

Avatar

Зочин 2020-01-15 66.181.182.232

МАН, АН хоёр хоёулаа ялгаагүй! Худлаа амлалтууд нь ямар ч эдийн засгийн үндэслэлгүй хоосон попролт тархи угаалтаар дүүрэн! Гарч ирээд мөнгөө угаана … энэ бичээд бгаа элдвийн юмыг хийнэ! Энэ улс орноо, ард түмнээ ямар болгосноо хар л даа!
Одоо бүр сонголтгүй ард түмэн гэх нь! Энэ оны сонголтоор энэ хоёр намаас эрх биш олигтой гэгдэх цөөнхөөс нь сонгоод хэрэггүйг нь зайлуулаад; шинээр гарч ирэх улс төрийн хүчнийхэнд саналаа өгвөл ямар вэ?!

Avatar

ЗОЧИН 2020-01-15 124.158.95.14

МАН-ЫГ МАНГАРТАЖ СОНГОСОНЫ ГОР, ГАЙ НЬ ЗЭРЭГ ГАРЧ БАЙНА. 2020 ОНД МАНЫ-Г МАНГАРТАЖ СОНГОХОО БОЛЪЁ??? ТАТВАР НЭМЛЭЭ, АМЬДРАЛ ДОРОЙТЛОО, МАН-Ы АМЛАЛТ ХООСОН БАЙЖ, БӨГСӨН ДЭЭР МӨСӨН ЖИН ТАВЬЛАА, ОДОО МАН-ЫГ СОНГОХГҮЙ БАЙЖ ЭРГҮҮЛЭЭД ӨӨРСДӨД НЬ ТААРСАН МӨСӨН ЖИН ТАВЪЯ

Avatar

ЗОЧИН 2020-01-15 124.158.95.14

МАН-Д МАНгартаж МАНАРЧ САНАЛАА ӨГӨХӨӨ Л БОЛЬЧИХ Л ДОО. ӨӨРСДӨӨ МАНГАРТАЖ МАНАРЧ ЯВЖ ХООСОН АМЛАЛТЫГ НЬ ХАРЖ ГОРЬДОЖ СОНГОЧИХООД ОДОО ШАЛДАН б**с ДЭЭРЭЭ МӨСӨӨР ЖИН ТАВИУЛААД Л СУУЖ БАЙНА. ОДОО МАН-ЫГ ЭРГҮҮЛЭЭД ӨӨРСДИЙНХ НЬ БӨГСӨН ДЭЭР МӨСӨН ЖИНГЭЭ ТАВЬЖ УНАШАЯ БҮГДЭЭРЭЭ. 2020 ОНД ЭД НАРЫГ БҮҮ СОНГО????ГҮЙЦЭЭ, ХУУРТАЖ ХАНАЛАА, ТАТВАРТ ДАРАМТЛУУЛЛАА, АМЬДРАЛ ДОРОЙТЛОО

Avatar

ХУД-ийн чөлөөт сонгогч Ш.Раднаа ЧӨЛӨӨТ СОНГОГЧИД Л СОНГОЛТТОЙ БАЙДАГ ЮМ. 2020-01-15 64.119.16.98

Энэ хүн МАН-ыг зүхэхдээ монгол хэлний үгийн сангийн бүх л муу үгсийг гээлгүй хэрэглэсэн байна.МАН-ыг сайн муулвал ирэх сонгуульд манай тал ялна гэж тооцоод байгаа хэрэг л дээ.Харамсалтай нь МАН-аас өөр сонголт чөлөөт сонгогч бидэнд байхгүйд л хамаг учир байгаа юм шүү дээ.Намын гишүүд нь өөрийн намын хүндээ саналаа өгнө.тэд сонголтгүй гэсэн үг.ЧӨЛӨӨТ СОНГОГЧИД Л СОНГОЛТТОЙ БАЙДАГ ТУЛ ТЭД Л СОНГУУЛИЙН ХУВЬ ЗАЯАГ ШИЙДДЭГ ЮМ

Avatar

БА ЗО 2020-01-15 203.91.117.8

ЭНЭ БИЧИГЧ ЭДИЙН ЗАСГИЙН "А" ҮСЭГГҮЙ, ХӨЛСНИЙ БИЧЭЭЧ БОЛОХ НЬ ТОДОРХОЙ ХАРАГЖДАЖ БАЙНОО

Avatar

мгл 2020-01-15 64.119.18.35

ман-г устгах цаг болсон, монголыг суйруулж дууслаа

Avatar

Зочин 2020-01-15 66.181.166.196

Энэ сэтгүүлч болон муулж коммент бичсэн хүмүүс ирэх сонгуулиар ялж гарч ирээд бүх зүйлийг сайн сайхан болгоочдээ тэгээд. Чадахгүй бол чацага царайлаад байцгааж бай…

Avatar

Зочин 2020-01-15 202.9.46.134

Үнэн санал нэг байна гэхдээ бусад намд ч итгэх итгэл алга.

Avatar

Настан 2020-01-15 203.91.115.37

МАН ахмадаа маш муухай ялгаж байна Бүрэн тэтгэвэрийн доод хэмжээг 24 хөн мянгаар нэмсэн боллоо 194 мянган ахмадаа зээлгүй хох нь гэж хаялаа

Avatar

Настан 2020-01-15 203.91.115.37

МАН ахмадын тэтгэвэрийн доод хэмжээг маш бага 24 мянгаар нэмсэн боллоо Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420 болсон 310 мянгаын тэтгэвэрээ адил 420 мянга болгохгүй ахмадуудаа тоохгүй байна 194 мянган хөгшидөө зээл аваагүй хох нь гээд хаялаа

Avatar

Иргэн 2020-01-15 202.126.89.205

ЖДҮчин Хүрэлсүхээр удирдуулсан МАН-болж бүтэж байгаа зүйл нэгч алга.Тэд ЖДҮгээс луйвардсан, хүүхэн хүчиндсэн.авилга авсан, төрийн албыг төрлийн алба болгож худалдсан, гэм зэмгүй 10 иргэнээ утааг бууруулах нэрээр алсан, гадаад харицаа нь хар тамхичдаар дүүрсэн, саарал жагсаалтад оруулж эдийн засгийн дархлаагаа сулруулсан гээд муу үйлийг их хийжээ.2020 онд ард түмэн МАНАН-1,МАНАН-2-ын эсрэг саналаа өгцгөөе

Avatar

Зочин 2020-01-15 64.119.23.167

ЭНЭ УДААГИЙН СОНГУУЛЬ ПОПРОГЧДЫН СОНГУУЛЬ БОЛНО.ОЮУНЭРДЭНЭ ЯРЬЖ БАЙГААГААСАА ТОДОРХОЙ ШДЭ МЭДЛЭГ КРУГУЗОР МУУХАН Л НӨХӨР БАЙНА

Avatar

зочин 2020-01-15 103.229.120.142

поп шийдвэр чинь та нарыг баллаж бна гэдгийг ойлгооч хурдан шийдвэрээ цуцлах хэрэгтэй нам чинь сонгуульд ялагдахаар бна шүү бизнесийн орчин улс орны эдийн засаг доройтхоор бна тэтэгвэрийг нь тэглэсэн ахмадууд сонгогчдын 20 хувь юм билээ.

Avatar

Зочин 2020-01-15 103.229.121.215

Зайлж далдар новшоо

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж