Sony компани E3 фестивальд оролцохгүй | News.MN

Sony компани E3 фестивальд оролцохгүй

Sony компани E3 фестивальд оролцохгүй

Sony компани E3 фестивальд оролцохгүй

Видео тоглоом сонирхогчдын хамгийн том наадам болох Е3 фестивальд Sony компани албан ёсоор оролцохгүй гэдгээ зарлажээ. Тус компаний албан ёсны мэдэгдэлд “Бид  ESA байгууллагыг үнэхээр их хүндэлж байна. Гэвч  E3 2020 фестивалийн энэ жилийн зорилго нь Sony компаний хэрэгжүүлж буй хөтөлбөр, санаатай нь нийцэхгүй байна.

Бид 2020 онд дэлхий даяар олон арга хэмжээ, үзэсгэлэн зохион байгуулж, өөрсдийн Playstation 4 консолын шинэ бүтээгдэхүүнүүдээр болон удахгүй худалдаанд гарах Playstation 5 консолоороо уулзах болно. Бид энэ жилийг фэнүүдтэйгээ хамтдаа тэмдэглэхийг үнэхээр хүсч байна” хэмээжээ.

Sony компаний хувьд өнгөрсөн жилийн Е3 2019 фестивальд мөн оролцоогүй бөгөөд ийнхүү хоёр жил дараалан өнжиж байна. Тус компаний хамгийн амжилттай хэрэгжүүлж буй Playstation консолын сүүлийн загвар Playstation 5 консол энэ оны сүүлээр худалдаанд гарах төлөвлөгөөтэй байна.

Эх сурвалж: TECHRADAR.COM
Б.МӨНГӨНТАМИР

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж