Видео тоглоом сонирхогчдын хамгийн том наадам болох Е3 фестивальд Sony компани албан ёсоор оролцохгүй гэдгээ зарлажээ. Тус компаний албан ёсны мэдэгдэлд “Бид ESA байгууллагыг үнэхээр их хүндэлж байна. Гэвч E3 2020 фестивалийн энэ жилийн зорилго нь Sony компаний хэрэгжүүлж буй хөтөлбөр, санаатай нь нийцэхгүй байна.
Бид 2020 онд дэлхий даяар олон арга хэмжээ, үзэсгэлэн зохион байгуулж, өөрсдийн Playstation 4 консолын шинэ бүтээгдэхүүнүүдээр болон удахгүй худалдаанд гарах Playstation 5 консолоороо уулзах болно. Бид энэ жилийг фэнүүдтэйгээ хамтдаа тэмдэглэхийг үнэхээр хүсч байна” хэмээжээ.
Sony компаний хувьд өнгөрсөн жилийн Е3 2019 фестивальд мөн оролцоогүй бөгөөд ийнхүү хоёр жил дараалан өнжиж байна. Тус компаний хамгийн амжилттай хэрэгжүүлж буй Playstation консолын сүүлийн загвар Playstation 5 консол энэ оны сүүлээр худалдаанд гарах төлөвлөгөөтэй байна.
Эх сурвалж: TECHRADAR.COM
Б.МӨНГӨНТАМИР
Холбоотой мэдээ