Э.Бат-Үүлийн эсрэг зарга: З.Энхболд бултав | News.MN

Э.Бат-Үүлийн эсрэг зарга: З.Энхболд бултав

VS

Э.Бат-Үүлийн эсрэг зарга: З.Энхболд бултав

Э.Бат-Үүлийн эсрэг зарга: З.Энхболд бултав

Өнгөрсөн 2019 оны зургадугаар сарын 25-ны өдөр baabar.mn сайтад хотын дарга асан Э.Бат-Үүлийн бичсэн “Ерөнхийлөгчийн шинэ томилгооны учир тодорч байна” нэртэй нийтлэл нийтлэгдсэн. Тэрбээр тус нийтлэлдээ “…Ерөнхийлөгч, төрийн бодлогын залгамж чанарыг хадгалах үүрэгтэй төрийн тэргүүн болохын хувиар улсын эрх ашигт хортой "нялхсын" энэ хийрхлийг таслан зогсоох ёстой байсан. Гэтэл, харин ч тэднийг бүр өөгшүүлж, өөрөө шинэ цагийн "Лхүмбийн хэрэг" бий болгох ажилд ханцуй шамлан орсон юм.

"Таван толгойн хэрэг" хэмээх хавтастай хэрэг сугавчлан гүйж, өмнөх ерөнхийлөгчөө гэмт хэрэгт татахыг прокуророос шаардахдаа төрийн тэргүүний намбыг ч бодсонгүй, хуулийг ч ер тоосонгүй. Өдгөө М.Энхсайхан, хуулиар ноогдсон үүрэг ёсоор гэрээний төсөл боловсруулж, үүнийхээ төлөө зохиомол хэрэгт холбогдон "гэмт хэрэгтэн" болжээ.

Гуравт: Хуульгүй баривчилагааны ард улс төрийн захиалга байдаг жамтай. Энхсайханыг баривчилсан нь; прокурорын байгууллага, АТГ-ын удирдлага тус тус солигдож, З.Энхболдын зүтгүүлэн томилуулсан шинэ хүмүүс очоод явуулж буй анхны баривчилгаа!

З.Энхболд Ерөнхийлөгчийн тамгын газрын даргаар томилогдмогцоо өгсөн нэгэн ярилцлагадаа, ерөнхийлөгчийн сонгуулиар Х.Баттулгын өрсөлдөгчийг дэмжсэн М.Энхсайханыг Шведэд суух элчин сайдаас нь эгүүлэн татна гэдгээ мэдэгдсэн байдаг…” хэмээн бичсэн билээ.

Мөн тэрбээр “…Дөрөвт: Ерөнхийлөгч хүчилсээр байж АТГ болон прокурорын удирдлагыг бүхэлд нь сольж, өөрийнхөө санал болгосон хүмүүсийг томилуулсан. Чингэж АТГ болон прокурорын удирдлагыг өөрчлөх шалтгаанаа "шударга ёсыг тогтоох зорилготой" хэмээн тайлбарласан. Гэтэл Энхсайханыг баривчилсан хэрэг явдал Ерөнхийлөгч Х.Баттулгын жинхэнэ цаад санааг тодруулав.

Тэрбээр Таван толгойн асуудлыг зохиомол "гэмт хэрэг" болгохоор шийдсэн байж. Ийн хууль мууль гэж маягладаг мэргэжлийн комплекс үгүй, шууд л өгсөн үүрэг даалгаврыг гүйцэтгэдэг гүжирмэг, ёс зүйгүй хуульчид хэрэгтэй болж. Албан тушаалын төлөө "эр биеийн өмхий бөгсөө ч худалдахаас сийхгүй болсон манай цаг үед" тийм хөгийн хуульчид З.Энхболдод ядах юмгүй дороо олдсон юм.

Тэгээд З.Энхболд, хувийн ашиг сонирхлоо наймаалцахаас өөр үнэ цэнэгүй "чацга" шиг УИХ-ын гишүүдийг шахаж байгаад дор нь олсон хүмүүсээ томилуулсан. Төлөвлөсөн ёсоор сая томилогдож очсон АТГ, прокурорын шинэ удирдлага, мэргэжлийн хуульчид өмнөөс нь ичиж үхмээр болхи, хуульгүй баривчилгаа явууллаа...” гэж бичсэн байв.

Энэхүү нийтлэлийн дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд нар Э.Бат-Үүл гүтгэж байна хэмээн үзэж, хуулийн байгууллагад хандсан байдаг.

Сүхбаатар дүүргийн шүүхээс Э.Бат-Үүлийг төрийн тэргүүнийг гүтгэсэн хэмээн үзэж, Зөрчлийн хуулийн 6.21-т зааснаар дөрвөн сая төгрөгөөр торгох шийдвэр гаргасан. Хотын дарга асан Э.Бат-Үүл дээрх шийдвэрийг үндэслэлгүй хэмээн үзэж, торгуулийг хүчингүй болгуулах өргөдлөө Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргасныг өнгөрсөн оны аравдугаар сард хэлэлцсэн. Хариуцагч талаас буюу Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд нар шүүгчээс татгалзсан тул хурлыг хойшлуулж шийдвэрлэсэн юм.

Зөрчлийн тухай хуулийн 6.21 дүгээр зүйл. Гүтгэх

1.Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийг гутаан доромжилсон худал мэдээллийг нийтэд дэлгэсэн, эсхүл мэдээллийн хэрэгсэл, нийтийн сүлжээгээр тараасан бол хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Хотын дарга асан Э.Бат-Үүл нарт холбогдох шүүх хурал энэ сарын 07-ны өдөр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд болохоор товлогдсон ч хариуцагч талаас Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд шүүх хуралд өөрийн биеэр оролцох хүсэлт гаргаж, түүнийг ирэх хүртэл хурлыг хойшлуулах хүсэлт гаргасан. Улмаар шүүх бүрэлдэхүүн дээрх хурлыг энэ сарын 14-ний өдөр хүртэл хойшлуулах шийдвэр гаргасан билээ.

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Э.Бат-Үүлд холбогдох хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг өчигдөр (2020.01.14) Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцэгдсэн ч асуудлыг шүүх нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзсэн тул шүүхээс хэргийг прокурорт буцаан шийдвэрлэв.

 

 

 

 

 

 

Б.ЖАРГАЛ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

19 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Bat dorj 2020-01-15 202.126.89.155

Neg tuuh buteegeed baisan n yuul boldoo zov yvuulj chadsan bolch archilsan toroos ingetlee uidah baisan bol uu negent uhaan hurehgui tor avaad yvchih hemjeenii beltgegdeegui heseg nohod toriigch samarch ogson gedeg il bolch hood baihad demii zarga hiij yu hiih vehuilgui tor hulgaich tushmed 2 hezeechsonoh n gartdssgui

Avatar

Зочин 2020-01-15 122.201.31.94

Манай улсын гай гамшиг болсон энэ евген одоо зvгээр л далд ороод егееч!!

Avatar

Иргэн 2020-01-15 50.99.23.160

БАТҮҮЛЭЭ НЭР ТӨР ГЭСЭН ЖИЖИГ ЮМААР ХУДЛАА ШҮҮХДЭЖ ЦАГ АВАХАА БОЛИО. МАЛГАЙГАА МАРТАЖ БААТАР БОЛСОН ОВШОР НИЙСЛЭЛИЙН ТЭНДЭРҮҮД ТОСК АСЁМЫН35ТЭРБУМ ГЭХ МЭТ АСУУДЛУУДАА ЯАХ ГЭЖ БАЙНА

Avatar

Зочин 2020-01-15 202.179.26.90

Хуучин үед МАХН-д элсэх нь хүнд даваа бсн. Гишүүн нь болсон бол цааш дэвших нь бүр өндөр даваа блаа. Үүнд тэнцээгүй, хоцорсон гомдсон олон хүн 90 онд шууд л АНд элссэн, түүнээс тэд ардчилсан үзэлтэйдээ бус юм. Тийм этгээдүүдийн төлөөлөгч нь ЖЕНКО ЗИ 2 бна. Гаргаж бгаа шийдьэр арга барил авир зан нь яавч ардчилсан үзэлтэй АНынх биш.

Avatar

Зочин 2020-01-15 192.82.67.126

Зоригыг хөнөөхөд элбэгээ бат үүлтэй хамтрахыг бодвол булган бат үүл элбэгээ гуравтай гурвалсан нууц амрагын холбоотой

Avatar

huurhii 2020-01-15 202.21.109.3

uulen ustiig jaahan daapalj bhgui yu haha daagnaas bish daravgarasaas gedeg dee tegeed huleegeed suuj dee hahaha

Avatar

Zochin 2020-01-15 192.82.71.204

Batuul zorigtoi mundag hun shuu.Bertegchin aimhai chatsag bish.

Avatar

Зочин 2020-01-15 64.119.18.193

Ерөнхийлөгч Х.Баттулга та энэ хорлон сүйтгэгчийг төрөөс зайлуулахгүй бол Монголын төрийг дотроос нь самраад дууслаа шүү!!! Үнэхээр компьютрийн вирус шиг хорлонтой золиг юмаа!!!

Avatar

TSAGAAN TOLGOIT 2020-01-15 43.242.242.57

ARDCHILSAN ULSIIN BAATAR HULGAICH…HEND HEREGTEI YUM TAS BUUDAH HEREGTEI

Avatar

Зочин 2020-01-15 66.181.182.145

Монгол улсын тэргүүн хатагтай юмуу хаашаа юм гэж энэ З.Энхболдийг бичсэн байна ха ха ха

Avatar

Зочин 2020-01-15 90.188.36.159

ДАРГА НАРЫГ ШҮҮМЖИЛЖ БОЛОХОО БОЛЬЧИХСОН ЮМУУ ? ҮЗЭЛ БОДЛОО Л ХЭЛЖ БИЧСЭН БНА . ҮҮНД ЗИ ЮУНД ЭМЗЭГЛЭЭ БОЛ ???? УЛС ТӨРЧ ХҮН ТЭР БАЙТУГАЙ ШҮҮМЖ АМСЧ Л БДАГ ШҮҮДЭЭ . СҮРТЭЙ ХУВАЛЗУУД ШҮҮ . ЭНЭ ГИШҮҮД САЙД ДАРГАНЦАР ГЭСЭН БИДНИЙ БАЯЛАГ , ТАТВАРЫН МӨНГӨӨР ШИМЖ СОРЖ ХӨЛЖСӨН БЭРД ШДЭЭ .

Avatar

Зочин 2020-01-15 174.194.135.168

ха ха ха яг үнэн, гэр бүлийн чиглэл нь тодорхойгүй Ж гэгчийн хамтран амьдарч ажиллагч З гэгч харин холиож байна шүү,Үнэний өмнө хэлэх үггүй эр бөгсөө зарж амь зогоож буй лаллар БатҮүлийн эсрэг шүүх дээр хэлэх үггүй болоод л зугтаж байгаа. Буудуулмар гэж ийм хулгайчийг хэлдэг юм

Avatar

Зочин 2020-01-15 43.250.126.130

Хорчин Зика вирус заавал өш хонзон санаж явдаг амьтан шүү дээ. Женко энэ 2 төрийг самарч байгаа шүү дээ. Төрийн өмчийг будлиантуулсан З.Энхболдыг бол төрөөс зайлуулах цаг нь болсон.

Avatar

Тэгнээ тэр 2020-01-15 172.58.142.233

Тайган л***р айгаад ирэхгүй л дээ. Хүний тал оронцог, хагас сүг шүү дээ.

Avatar

tarvag 2020-01-15 192.82.67.2

Enhboldoo bitgii Batuuliig tomruulaad baildaa,ardchilaliin neriig barij baahan tomorson Baagiinuud jinhene unen nuur tsarai ni ilchlegdeed bur agshij ylaa shig jijigreed mongoliin ard tumen olj harahaargui bolj baihad ni ard tumendee gaigui reitengtei ta nar Batuultenguudtei orootsoldoj tednii ner hundiig Osgood baih uim,tedniig b** too,esvel uich bhgui boltol ni nyts dar

Avatar

Х 2020-01-15 73.39.102.84

Эхэлж өөрөө баахан бантан хутгачихаад дараа нь " надад ямар хамаа байна " гэдэг чинь юу билээ

Avatar

Зочин 2020-01-15 72.196.192.250

Zi uuruu l shvvh hurald oroltsono gee bizdee!
Tegeed yagaad bultaad baigaan ?!
Yasan yanziin em zantai hvn be?

Bas ter OUVS-tai Hvrelbaatar l geree hiisen Erunhiilugch geree hiigeegvi ch geh shig.
Mongol Ulsiin umnuus geree hiisen hereg sh dee!
Hvvhed shig esvel soliotoi ch yum shig hachin yum
yariad baihiin, medrel ni zvgeer baigaadaa!

Avatar

Зочин 2020-01-15 66.181.161.90

Bat uul oroo shuuh bureldhuunees tatgalzad hural hoishilson

Avatar

Зочин 2020-01-15 202.55.191.130

МАНАЙ ТЭРГҮҮН ХАТАГТАЙ МАНАРГАЖ БАЙНАА ХАХАХА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж