Бэлэг, хоол унд, зугаалах зардал гээд оросууд нийтдээ шинэ жилийн баярыг 285 тэрбум рублиэр тэмдэглэн өнгөрүүлжээ хэмээн Сбербанк болон "Платформа ОФД" байгууллагын хамтран хийсэн судалгааны дүгнэлтэд өгүүлжээ.
Судалгааг 2019 оны арванхоёрдугаар сарын 25-наас 31-ний хооронд оросуудын хийсэн гүйлгээний зарцуулалтад үндэслэн хийсэн байна. Эдгээр хоногт оросуудын зардал өмнөх саруудын сүүлийн долоо хоногтой харьцуулахад 39,5 хувиар нэмэгджээ.
Зардлын гуравны хоёрыг бэлгэнд, үлдсэнийг баярын ширээ засахад зарцуулсан байна.
Холбоотой мэдээ