Орост тамхины үнэ нэмэгджээ

Хуучирсан мэдээ: 2020.01.15-нд нийтлэгдсэн

Орост тамхины үнэ нэмэгджээ

Орост тамхины үнэ нэмэгджээ

Оросын зах зээлд бүтээгдэхүүнээ борлуулдаг тамхины томоохон компаниуд борлуулалтын үнээ нэмжээ. ОХУ-ын Татварын албанаас гаргадаг бараа бүтээгдэхүүний жижиглэнгийн болон бөөний үнийн бүртгэлээс харахад 2019 оны аравдугаар сараас 2020 оны нэгдүгээр сарын хооронд тамхины жижиглэнгийн үнэ нэмэгдсэн байна.

"Үнэ нэг өдрийн дотор нэмэгддэггүй. Үнэ нэмсэн тухай мэдэгдэл үйлдвэрлэгчид очиж, бараа бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж, түгээж, борлуулалтын цэгт очтол хэдэн сар ч шаардагдаж болно” хэмээн "БАТ Россия" буюу British American Tobacco компанийн Эрх зүйн газрын захирал Яна Гуськова РИА Новости агентлагт хэллээ.

Тамхины үнэ өсөхөд уг бараанд тавигддаг онцгой зөвшөөрлийн татвар нэмэгдсэн нөлөөлж байна хэмээн Japan Tobacco International компанийн Орос дахь салбарын Олон нийттэй харилцах захирал Дмитрий Сергеев хэллээ. Тус компанийн борлуулдаг тамхины нэг болох "Донской табак" тамхины үнэ шинэ он гарсны дараа 3,5 хувиар буюу зургаан рублиэр нэмэгджээ.

Imperial Tobacco компанийн Орос дахь салбар ч мөн бүтээгдэхүүнийхээ үнийг нэмснийг хэллээ. "Манай компанийн бүтээгдэхүүний жижиглэнгийн үнэ 2019 оны арванхоёрдугаар сараас 2020 оны нэгдүгээр сарын хооронд зургаан рублиэр нэмэгдлээ. Энэ нь тамхины онцгой зөвшөөрлийн татварыг дөрвөн хувиар нэмсэнтэй холбоотой” гэж Imperial Tobacco компанийн Орос болон Төв Ази дахь салбарын хуулийн мэргэжилтэн Илона Миртова хэллээ.

Харин Philip Morris International-ийн хувьд үнээ нэмэх төлөвлөгөөтэй байгаа хэмээн тус компанийн Орос дахь салбарын дэд ерөнхийлөгч Сергей Слипченко хэллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж