Өлөн боловсруулах тогоонд унасан 3 ажилтны бие хүнд байна | News.MN

Өлөн боловсруулах тогоонд унасан 3 ажилтны бие хүнд байна

Өлөн боловсруулах тогоонд унасан 3 ажилтны бие хүнд байна

Өлөн боловсруулах тогоонд унасан 3 ажилтны бие хүнд байна

Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо “Мөнхбаясах кэйсинг” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн “Өлөн боловсруулах үйлдвэр”-ийн тогоонд тус үйлдвэрийн гурван ажилтан унасан талаарх дуудлага Онцгой байдлын газарт энэ сарын 13-ны 14.23 цагт иржээ. Тодруулбал, өлөн боловсруулах үйлдвэрийн өлөн чанах тогоонд тус үйлдвэрийн ажилтан Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр хорооны харьяат Б /44 настай, эрэгтэй/, БНХАУ-ын иргэн Ш /36 настай, эрэгтэй/, Л /34 настай, эрэгтэй/ нар унасан  байна. Дуудлагын дагуу нийслэлийн аврах ангийн найман алба хаагч, хоёр автомашинтай очжээ. Дуудлагаар очиход Б, Ш, Л нарыг үйлдвэрийн ажилчид нь өлөн чанах тогооноос гаргасан байжээ.

Иргэн Б, Ш, Л нарын биеийн байдал хүнд, хордож ухаан алдсан байсан тул эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлж, Хордлогын яаралтай тусламжийн үндэсний төвд хүлээлгэн өгчээ.  Өнөөдрийн /2020.1.14/ 15.40 цагийн мэдээллээр иргэн Б, Л нарын биеийн байдал хүнд, ухаангүй байгаа бол иргэн Ш ухаан орсон ч биеийн байдал нь мөн хүндэвтэр байна. Түүнчлэн  тус үйлдвэрийн ажилтан Баянгол дүүргийн 20 дугаар хорооны харьяат З /27 настай, эрэгтэй/, Дундговь аймгийн Адаацаг сумын харьяат М /36 настай, эрэгтэй/ нарын биеийн байдал дунд зэрэг байгаа аж.

Р.ДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

иргэн 2020-01-14 202.126.89.20

Энэ эрхтэн худалдах,зарах ч гээд байгаа юм уу ийм зар хааяа харагдаад байх болчлоо, Энэ сайтад оруулаалаад байгаа нөхдүүдийг холбогдах газрын байгууллага шалгаачээ Ямар учиртай юм бэ Хэн ч анхаарахгүй юм

Avatar

zochin 2020-01-14 122.201.23.84

Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа мөрдөж ажиллаагүй байна.

Avatar

Зочин 2020-01-14 208.180.184.130

Нүүр хуудас чинь яагаад англиар гардаг болчвоо. Болиулаад.

Avatar

mgl 2020-01-14 202.9.40.187

Hyatadiin hurungu oruulalttai kompaniuudiig tsegtsleeechee. Tsaana baigaa avilgachdiig barij shiitgeh heregtei.

Avatar

Зочин 2020-01-14 202.55.188.43

medeegee zow beld olon bolowruulna gej yu bdii beldej bgaa medeegee ooroo ch medkvv bj beldhii olongoos garsan ongor gej bdii teriig ni chanadii naad zahin yumaa medkvv bj setgvvlch geed bga olong bol hezee ch chanahgvi l dee

Avatar

Зочин 2020-01-14 66.181.189.129

Chanadag togoo bdiin ooroo medhgui baij

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж