Өлөн боловсруулах тогоонд унасан 3 ажилтны бие хүнд байна

Хуучирсан мэдээ: 2020.01.14-нд нийтлэгдсэн

Өлөн боловсруулах тогоонд унасан 3 ажилтны бие хүнд байна

Өлөн боловсруулах тогоонд унасан 3 ажилтны бие хүнд байна

Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо “Мөнхбаясах кэйсинг” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн “Өлөн боловсруулах үйлдвэр”-ийн тогоонд тус үйлдвэрийн гурван ажилтан унасан талаарх дуудлага Онцгой байдлын газарт энэ сарын 13-ны 14.23 цагт иржээ. Тодруулбал, өлөн боловсруулах үйлдвэрийн өлөн чанах тогоонд тус үйлдвэрийн ажилтан Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр хорооны харьяат Б /44 настай, эрэгтэй/, БНХАУ-ын иргэн Ш /36 настай, эрэгтэй/, Л /34 настай, эрэгтэй/ нар унасан  байна. Дуудлагын дагуу нийслэлийн аврах ангийн найман алба хаагч, хоёр автомашинтай очжээ. Дуудлагаар очиход Б, Ш, Л нарыг үйлдвэрийн ажилчид нь өлөн чанах тогооноос гаргасан байжээ.

Иргэн Б, Ш, Л нарын биеийн байдал хүнд, хордож ухаан алдсан байсан тул эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлж, Хордлогын яаралтай тусламжийн үндэсний төвд хүлээлгэн өгчээ.  Өнөөдрийн /2020.1.14/ 15.40 цагийн мэдээллээр иргэн Б, Л нарын биеийн байдал хүнд, ухаангүй байгаа бол иргэн Ш ухаан орсон ч биеийн байдал нь мөн хүндэвтэр байна. Түүнчлэн  тус үйлдвэрийн ажилтан Баянгол дүүргийн 20 дугаар хорооны харьяат З /27 настай, эрэгтэй/, Дундговь аймгийн Адаацаг сумын харьяат М /36 настай, эрэгтэй/ нарын биеийн байдал дунд зэрэг байгаа аж.

Р.ДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж