ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины албан ёсны цахим хуудаст "Путин. 20 лет" нэртэй гэрэл зургийн цомог, видео материалууд нэмэгдлээ гэж Кремлийн хэвлэлийн алба мэдээллээ. Владимир Путин ОХУ-ын Ерөнхийлөгчөөр ажиллаж эхэлсэний 20 жилийн ой 2020 онд тохиож байгаа юм.
Путины хуучны ховор зургууд болон хуучны видео бичлэгүүдийг шинээр оруулжээ. Тухайлбал, 2005-2009 оны хоорондох видео бичлэгүүдийг олон нийтэд дэлгэж байгаа аж.
Одоогийн байдлаар уг архивт 600 орчим гэрэл зураг, 100 гаруй видео бичлэг байгаа юм.
Холбоотой мэдээ