Хэлсэндээ шүү Ерөнхий сайд аа! | News.MN

Хэлсэндээ шүү Ерөнхий сайд аа!

Хэлсэндээ шүү Ерөнхий сайд аа!

Хэлсэндээ шүү Ерөнхий сайд аа!

УИХ дахь МАН-ын бүлэг долоо хоногийн өмнө шахам өргөтгөсөн хуралдаан хийх үед МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Ёс зүйгүй хүмүүсийг УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхгүй, нэр дэвшигчдээс хандив авахгүй” гэж хэлсэн нь одоо ч олон нийтийн цайны хачир болсоор л байна.

Монголын улстөрчид тэр дундаа МАН-ын гишүүд ёс зүйгүй болсон нь Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас жилийн гурван хувийн хүүтэй зээл авснаас эхлээд Тариалан эрхлэлтийг дэмжих санг хүртэл хашраасан тухай мэдээлэл хөвөрч буй.

Хаана мөнгө байна, түүн рүү гар дүрдэг. Хаана албан тушаал байна, түүн рүү ах дүү амраг садан, танил талаа шургуулдаг зуршилтай болсон.

Авлигатай тэмцэх газрынхан ч бараг зүрх нь дош болж байх шиг. Учир нь Зам тээврийн хөгжлийн яамны Зам ашиглалтын газрын дарга Х.Оргил-Эрдэнэ 2019 оны сүүлээр Хятадын хөрөнгө оруулалттай компаниас авлига авч байгаад саатуулагдсан ч үргэлжлүүлэн хорих саналыг нь шүүхээр хэлэлцэх үед “Хятадын иргэн ширээн дээр боодолтой юм тавиад гараад явсан. Түүнийг нь юу болохыг мэдээгүй” гэх тайлбар хийж, суллагдсан.

Энэ мэтээр авлигын хэрэг ч яамнаас салахаа больсон. Гэвч хэн ч хариуцлага хүлээдэггүй.

Монголоос өөр оронд бол салбарын сайд нь битгий хэл Засгийн газрынх нь хувь заяа яригдах учиртай. Харин Монголд ширлээд л бүрэн эрхээ дуусгана гэцгээгээд чичирцгээдэг.

Одоо харин боломж олдсон нь ёс зүйгүй хүмүүсээ нэр дэвшүүлэхгүй байх Ерөнхий сайдын үг үнэн бол ЖДҮ-чдээс эхлээд олон хүн УИХ-ын сонгуульд өрсөлдөхгүй байх ёстой юм.

Ерөнхий сайд аа хэлсэндээ л байдаг юм шүү. Эр хүн хэлсэндээ, эмээлт морь харайсандаа гэж үгтэй. Төсвөөс дэлссэн юм байхгүй л бол компанийн захирлуудынхаа халаасанд багтчихгүй сонгуульд орчихвол бас л нэг шинэ жишиг шүү. Чадахгүй бол онигоонд л орно.

Г.ХОРОЛ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
3
ХахаХаха
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

18 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

болор 2020-01-14 88.125.80.192

МАН явцгүй АН шансгүй болсоон. хөгшин төгцөгнүүдийн үе залгамжлагчид, МАХН энхбаяр БНН жагаа за тэгээд нөгөө гүндалай ШИНЭ батзандан үнэн ба зөвийн нөгөө хэн,. за тэгээд жавхлан тэргүүтэй баахан бие даагчид эх орончид цэцэн мэргэний туйлууд их л сэрүүн зүүдэлж горьдлого тээж суугаа даа… яруу найрагчид, дуучид, жүжигчид, хошин шогийнхон, үеээ өнгөрөөсөн бөхчүүд, банкныхан, компаний захиралууд, уяачид, мянгат малчид, эмч багш нар төр барьдаг хэргээ хө гээл шуурах л байх даа бодвол ..

Avatar

Зочин 2020-01-14 64.119.21.42

Нэр дэвшигчдээс мөнгө авахгүй гэдэг нь ү

Ёс зүйгүй хариуцлагагүй хүмүүсийг дэвшүүлэхгүй гэсэн.Тэгэхээр энэ намаас нэр дэвших хүн алга. Тэгээд л бид мөнгө цуглуулж сонгууль хийхгүй гэдэг нь үнэн боллоо

Avatar

mgl 2020-01-14 202.179.11.230

umnu ni iim herguud baridaj baisan uu? avilgad bur musun idegsen muhul ruugee yavj baigaa uls baisan. Hurelkush garch irj baij saaruulj ehellee. Terend ni horsoj uheh gesen uls ih baina aa.

Avatar

ахмад 2020-01-14 202.9.47.8

ЕРӨНХИЙ САЙД АА.!!! СУИС-ИЙГ ЁС ЗҮЙГҮЙ, ДАРАНГУЙЛАГЧ ТЭТГЭВРИЙН АВГАЙ УДИРДСАН БОЛЖ ТОГЛОЖ БАЙНА. ТАНЫ ЯРЬДАГ ЁС СУРТАХУУН, ХУУЛЬ ЭРХ, САХИЛГА ХАРИУЦЛАГА ХААНА БАЙНА ВЭ ???????

Avatar

Зочин 2020-01-14 66.181.182.145

Гоё ярьж байна. Сайхан үг их цээжилжээ. Бид олон жил сонссон доо. Амьдрал шалан дээр унасан. МАН луйварчдаасаа салахгүй бол 6 сарын дараа шалан дээр бас унана шүү. Ядаж байхад энэ Хүрэлсүх өөрөө гэр бүлээрээ ах дүүгээрээ луйварчид. Махны квот, Эрдэнэтийн шахаа, Банк сүйрүүлдэг, ЖДҮээс зээл хусдаг. Есөн шид нь бүрдсэн Хүн дээ Энэ Хүрэлсүх.

Avatar

Зочин 2020-01-14 90.188.36.159

ЭХЛЭЭД ХСҮХ ХАДГАЛАМЖИЙН 14 ТЭРБУМАА ТӨЛЧИХӨӨЧ .????!!!!! ҮНЭХЭЭР ШУДАРГА ЮМ БОЛ …. ЭНЭ 14 ТЭРБУМ ЧИНЬ ӨНӨӨДРИЙН МӨНГӨ БИШ .ТЭР ҮЕД ӨНӨӨДРИЙНХ ШИГ ЦААС БОЛООГҮЙ ТЭРБУМ ТЭРБУМААР ЯРИГДДАГГҮЙ ҮЕ БАЙЖ МАШ ИХ МӨНГӨ БАЙЛАА ШҮҮДЭЭ. ТЭГЭЭД ЭХЭЛБЭЛ ХЭН Ч БАРЬЦАХГҮЙ ЕРӨНХИЙЛӨГЧ ТА 2ЫН ҮГЭНД НАМЫНХАН ЧИНЬ ОРНО .. АДИЛХАН БАЙЖЭЭЖ ГЭЭД ӨНӨӨДӨР АВИЛГА ИДЭШ ЧИНЬ ГААРЧ БНА ШДЭЭ. ЕР ТООХ ШИНЖГҮЙ ИДЭЭД БНА . МАЛГАЙ ОЙМСОНД БГААД БНАА

Avatar

зочин 2020-01-14 43.228.129.20

Хүрэлсүх ЕС зөв ажиллаж чадвэл монгол улс хөл дээрээ бат зогсож чадна МАН-н олигархиудыг АН-ынхан зайлуулж цэвэрлэж чадахгүй тэднээр энэ ажлыг ардын намынхан хэзээч хийлгэхгүй тэрэндээрээ тулах юм бол бүгд нийлж байгаад л хийлгэхгүй тэгж ч явж ирсэн харин энэ ажлыг дотроосоо л нэг хүн гарч ирж улс орныхоо нийтлэг эрх ашгийн үүднээс хоёргүй сэтгэлээр хайр найргүй яг л Путин шиг ажиллаж байж үр дүнд хүрэх болно, энэ хүн бол яах аргагүй У Хүрэлсүх мөн ,

Avatar

Зочин 2020-01-14 64.119.23.167

МОНГОЛЧУУДЫГ ЯГ ИЙМЭРХҮҮ ҮГНҮҮДЭЭР 30 ЖИЛ ХУУРЛАА.ХУУРТАЖ ХАНАХГҮЙ ЮМ.ХУУРЧ Ч ЦАДАХГҮЙ ЮМ ЯЛАНГУЯА ХҮРЭЛСҮХ Ю-ЭРДЭНЭ ГЭЖ БҮҮР 2050 ОНЫГ ХАРЧИХААД БАЙГАА ДАЛДЫГ ХАРАГЧДАД ХҮРТЭЛ ХУУРТАНА

Avatar

зочин 2020-01-14 64.119.16.71

Энэ нохор ямарч монго авахгуй ес зуйгуй хумуус дэвшуулэхгуй гээд шоу хийж байгаа шуу дээ тэгвэл тэр хулгайч нараа шоронд нь явуулбал итгье

Avatar

Hahaha 2020-01-14 108.170.182.183

Heereed dees olson, uzuurt n' temee uyatai baisniig medeegui gedeg shig yum boljee

Avatar

Зочин 2020-01-14 103.229.120.61

60 тэрбумаа босгосон юм уу

Avatar

Зочин 2020-01-14 72.196.192.250

AaaaMAN-as near devshih Hun baihgvi bilov oo !!!!!

Avatar

Ккккк 2020-01-14 103.26.194.98

Тэгвэл манай хэд бүгд гарахгүй гээд Өөрсдөө ам гарчихсан юм биш үү кккк

Avatar

Yahaa nedehgyi bna 2020-01-14 192.82.76.136

Songolt bhgyi ee,ali neg shudarga udirdagchtai ulsad tyr hamaaruuldag yum uu haishaa yum

Avatar

зочин 2020-01-14 208.180.184.130

Нүүрний мэдээгээ яагаад англиар гаргадаг болчихов. Монгол хэлний үнэлэмж, ханш унаад тэр үү. Тэгвэл танай сайтыг уншихаа больё доо.

Avatar

111111 2020-01-14 64.119.25.230

Хэнийг ч нэр дэвшуулсэн МАН ялагдах учир одоо ядаж ингэж попорвол оорт нь оноо юм даа. Бас ногоо талдаа АН-ыг гаргамааргуй байдаг. Гуравдагчид бгаа л а ла рууд бол бур дэмий?! Яавал дээр вэ? Та минь ээ?! Сонголт огооч

Avatar

MAHAH 2020-01-14 114.159.66.60

MAHAH bol L.A.L.A.R P.I.Z.D.A…..

Avatar

У.ХҮРЭЛСҮР 2020-01-14 64.119.20.171

АРД ТҮМЭН ЮУ Ч БИЧИЖ БОЛДОГ ЦАГААН ЦААС УЧРААС ҮЕ ҮЕ ХӨӨРХӨН ХОШГОРУУЛНАА !

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж