Энэ оны эхний жүжиг “Надтай үлдээч”

Хуучирсан мэдээ: 2020.01.14-нд нийтлэгдсэн

Энэ оны эхний жүжиг “Надтай үлдээч”

Энэ оны эхний жүжиг “Надтай үлдээч”

Улсын драмын эрдмийн театр /УДЭТ/-ын уран бүтээлчид 2020 оны уран бүтээлийн салхиа “Надтай үлдээч” жүжгээр хагалж байна. Өнгөрсөн жил нээлтээ хийсэн тус жүжгийг энэ сарын 18, 19, 25, 26-нд 18.00 цагт тоглох аж.

Энэ жүжгийг театрын залуу уран бүтээлчид хамтран бүтээсэн гэдгээрээ онцлог. Жүжгийн ерөнхий найруулагчаар Соёлын тэргүүний ажилтан А.Чингүн ажилласан бол зөвлөх найруулагчаар УДЭТ-ын ерөнхий найруулагч, Төрийн соёрхолт Н.Наранбаатар ажилласан байна. Ингэж театрын уран бүтээлчид залуустаа боломж олгож тэдэнд тайзаа бүрэн “чөлөөлж” өгсөн нь жүжгийн бас нэгэн онцлог юм.

"Надтай үлдээч" жүжгээр дамжуулан орчин үеийн залуусын үерхэл, нөхөрлөл, хайр дурлал, гэр бүлийн үнэт зүйл болоод түүний үнэ цэнийн тухай өгүүлжээ.

Р.ДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж