Филиппиний нийслэл Манила хотоос 60 км-ын зайд орших Таал галт уул энэ сарын 12-ны өдөр оргилж, ойр орчимд нь амьдардаг 8,000 орчим иргэдийг нүүлгэн шилжүүлэх чиглэл өгсөн билээ. Уг галт уулын утаа 15 мянган метрийн өндөрт хүрсэн байна.
Тэгвэл Таал галт уул дахин дэлбэрч болзошгүй байгааг албаны хүмүүс анхааруулж байна. Филиппиний Газар хөдлөлт, галт уул судлалын хүрээлэн Таал галт уул оргилж болзошгүй аюулын түгшүүрийг дөрөвдүгээр түвшинд хүргэж нэмэгдүүлжээ. Энэ нь галт уул хэдэн цаг эсвэл ойрын өдрүүдэд дэлбэрч болзошгүй гэсэн үг аж.
Таал нуур болон галт уулын ойролцоо арлын дунд байдаг хоёр тосгоны оршин суугчид хамгийн их эрсдэлтэй бүс нутагт байна гэж үзжээ. Тус галт уул нь өнгөрсөн 450 жилийн дотор нийт 34 удаа идэвхжсэн байна.
Эх сурвалж:NHK
Холбоотой мэдээ