"Тоёота" Фүжи уулын бэлд хот байгуулна

Хуучирсан мэдээ: 2020.01.14-нд нийтлэгдсэн

"Тоёота" Фүжи уулын бэлд хот байгуулна

"Тоёота" Фүжи уулын бэлд хот байгуулна

Автомашины үйлдвэр шинэ автомашин үйлдвэрлэлээ л гэж сонсогддогоос биш шинэ хот барьж байна гэж бид өмнө нь сонсож байгаагүй.

Гэтэл "Тоёота" Фүжи уулын бэлд 175 акр газарт "Нэхмэл хот" байгуулахаар зорьж байгаа бөгөөд энэ төлөвлөгөөгөө Данийн "Lego house" болон Google-тэй хамтран хэрэгжүүлж, 2021 оноос бүтээн байгуулалтын ажилдаа орох гэнэ.

"Тоёота"-гаас өгсөн мэдээллээс үзвэл энэхүү шинэ хот нь эрдэмтэд, инженерүүд, судлаачдаас бүрдсэн 2000 оршин суугчтай амьд лаборатори болох нь. Тэд тэрхүү хотдоо автомат жолоодлого, робот, хиймэл оюун ухаан, ухаалаг гэр зэрэг шинэ технологийг бодит амьдралд туршин хөгжүүлэх гол зорилготой гэнэ.

Хотод дэлхийн өнцөг булан бүрээс хамгийн чадварлаг эрдэмтэн, судлаачдыг урьж суулгах ба барилгуудыг нь ихэвчлэн модоор босгож, өдөр тутмын амьдралд туслах роботуудаар хангах аж. Үүгээр ч зогсохгүй хотын бүх эрчим хүчийг устөрөгчийн шатахуун болон нарны эрчим хүч хураагч дээврийн хавтангуудаар шийдэж, байгаль орчинд ээлтэй байлгахаар төлөвлөж байгаа гэнэ.

Эх сурвалж: topgear.com
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж