Цалингийн доод хэмжээг нэмэх нь амиа хорлолтыг бууруулдаг | News.MN

Цалингийн доод хэмжээг нэмэх нь амиа хорлолтыг бууруулдаг

Цалингийн доод хэмжээг нэмэх нь амиа хорлолтыг бууруулдаг

Цалингийн доод хэмжээг нэмэх нь амиа хорлолтыг бууруулдаг

Ажилгүйдэл ихсэж байгаа өнөө үед цалингийн доод хэмжээг нэмэх нь бүрэн дунд болон түүнээс доош боловсролтой иргэдийн амиа хорлолтыг мянга мянгаар бууруулдаг болохыг судалгаагаар баталгаажуулжээ.

25 жилийн турш хийсэн судалгаагаа энэ долоо хоногт танилцуулсан юм байна. Судалгаанд дурдсанаар цалингийн доол хэмжээг ердөө нэг ам.доллараар нэмсэнээр 18-64 насныхны амиа хорлолтыг 3.4-5.9 хувь бууруулж болохыг тогтоожээ. Мөн эртнээс цалингийн доод хэмжээг хоёр ам.доллараар нэмсэн бол 2009-2015 онд 40 мянган хүнийг аварч болох байсан аж.
2017 онд Америкт л гэхэд 1.4 сая амиа хорлох оролдлого, 47’173 амиа хорлолттой холбоотой нас баралт бүртгэгджээ. Нарийвчлаад үзвэл АНУ-ын ажилгүй иргэдийн 1.7 хувь, бүтэн цагаар ажилладаг иргэдийн 0.4 хувь, цагийн ажил хийдэг иргэдийн 0.7 хувь нь амиа хорлох оролдлого хийсэн болон амиа хорлосон гэнэ.
Судлаачид цалингийн доод хэмжээг нэмэх нь ажилгүйдэл, өр зээл, санхүүгийн хямрал зэргээс үүдсэн сэтгэл гутрал болон амиа хорлолтыг бууруулж болохыг тогтоохоор зорин ажилласан байна. Тийнхүү тэд бүх мужуудын цалингийн доод хэмжээ болон амиа хорлолтын тоог 1990-2015 оны сар бүрээр нарийвчлан харьцуулж үзсэн байна.
Хэрвээ 2009 оны ажилгүйдлийн дараа цалингийн доод хэмжээг нэг ам.доллараар нэмсэн бол 13800 бүрэн дунд болон түүнээс бага боловсролтой иргэдийн амийг аврах, хоёр ам.доллараар нэмсэн бол 25900 иргэнийг аврах боломжтой байсан гэнэ.
Эх сурвалж: cnn.com
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж