Халдлага үйлдсэн этгээдүүдийн машинд тэсрэх бөмбөг байжээ | News.MN

Халдлага үйлдсэн этгээдүүдийн машинд тэсрэх бөмбөг байжээ

Халдлага үйлдсэн этгээдүүдийн машинд тэсрэх бөмбөг байжээ

Халдлага үйлдсэн этгээдүүдийн машинд тэсрэх бөмбөг байжээ

Нью Жерсид 2019.12.10-нд галт зэвсгээр халдлага үйлдсэн Дэвид Андерсон болон Франсинь Грахам нарын U-Haul загварын машинаас таван хөлбөмбөгийн талбай дэлбэлэх хэмжээний тэсрэх бөмбөг олдсон тухай FBI мэдээлээд "Хэрвээ бөмбөг дэлбэрсэн бол таван хөлбөмбөгийн талбайтай тэнцэх зайнд байсан хүмүүс бүгд амь үрэгдэх байсан" хэмээн тусгай ажилтан Грегори Эхри ярьжээ.

Гар аргаар хийсэн тэрхүү тэсрэх бөмбөг Кошер супермаркет дотор гал нээсэн халдагчдын хавтаст хэргийг улам зузаалжээ.

Халдагчид ямар ч бүлгэмд харьяалагддаггүй бөгөөд машиндаа амьдардаг байжээ. Мөн тэдний машинаас дахиад нэг тэсрэх бөмбөг хийх хэмжээний материал олджээ. Хэрэгтнүүд 2018 оны гуравдугаар сард таван галт зэвсэг худалдан авч, хүнгүй газар бэлтгэл хийдэг байсан бөгөөд халдлага үйлдэхээсээ өмнө Майкл Рамбергер гэгчийг буудаж хөнөөжээ. Мөн тэд машинаа арваннэгдүгээр сарын 27-нд түрээсэлж авсан аж. Халдагчид үдийн 12:21 цагт супермаркет руу орон бүх үйлчлүүлэгчдийг хөнөөсөн бөгөөд цагдаа нартай буудалцаж байгаад алагджээ.
Эх сурвалж: cnn.com
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-01-14 133.6.207.131

U Haul маркийн машин биш. U Haul гж нүүлгэлтийн компаний машин. Кошер гдг нь сүпермаркетийн нэр биш Еврей нарт зориулсан хоол зардаг газрын нэр

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж