АНУ: Хятад улсыг “валютын манипулятор”-ын жагсаалтаас хаслаа

Хуучирсан мэдээ: 2020.01.14-нд нийтлэгдсэн

АНУ: Хятад улсыг “валютын манипулятор”-ын жагсаалтаас хаслаа

АНУ: Хятад улсыг “валютын манипулятор”-ын жагсаалтаас хаслаа

АНУ-ын сангийн яам өчигдөр /2020.01.14/ Хятад улсыг “валютын манипулятор” орнуудын жагсаалтаас хасч байгаагаа зарлажээ. Тус улсын Засгийн газар өнгөрсөн оны наймдугаар сард Хятад улсыг үндэснийхээ валютын ханшийг зохиомлоор удирдах замаар гадаад худалдаанд давуу тал олж авдаг хэмээн буруутгаад “валютын манипулятор”-ын жагсаалтад оруулсан билээ.

Харин өчигдрийн тайланд дурдсанаар өнгөрсөн есдүгээр сарын эхээр нэг ам.доллар 7,18 юаньтай тэнцэж байсан бол ханшаа чөлөөлснөөр одоо 6,93 юань болж буурсан тул Хятадын уг жагсаалтаас хассан гэжээ.

Түүнчлэн Герман, Ирланд, Итали, Япон, Малайз, Сингапур, Өмнөд Солонгос, Вьетнам улсуудыг Хятад улстай адил аргаар гадаад худалдаанд давуу тал олж авч байна хэмээн  шүүмжлээд Швейцар улсыг “валютын манипулятор” жагсаалтад шинээр нэмсэн байна. Мөн энэ өдөр Хятад улсын Засгийн газрын төлөөлөгчид худалдааны дайныг зогсоох гэрээг байгуулахаар Вашингтонд ирж байгаа юм.

Эх сурвалж: BBC

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж