Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр сургалт зохион байгууллаа

Хуучирсан мэдээ: 2020.01.14-нд нийтлэгдсэн

Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр сургалт зохион байгууллаа

Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр сургалт зохион байгууллаа

Санхүүгийн зохицуулах хорооноос мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр шат дараалсан арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т “Хөрөнгө, гүйлгээ, гүйлгээ хийх оролдлогыг мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй, эсхүл гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлоготой холбоотой гэж сэжиглэсэн, эсхүл мэдсэн бол энэ хуулийн 4.1-д заасан этгээд энэ тухай 24 цагийн дотор сэжигтэй гүйлгээний тухай батлагдсан маягт, журмын дагуу Санхүүгийн мэдээллийн албанд мэдээлнэ” гэж заасны дагуу мэдээлэх үүрэгтэй этгээд нь сэжигтэй гүйлгээний мэдээллийг хүргүүлэх үүргийг хүлээдэг.

Санхүүгийн зохицуулах хорооноос сэжигтэй гүйлгээг мэдээлэх үүргийн талаар банк бус санхүүгийн байгууллагуудын төлөөлөлд сургалт зохион байгуулав. Сургалтаар Хяналт шалгалт, зохицуулалтын газрын дарга Б.Долгорсүрэн сэжигтэй гүйлгээний мэдээлэл МУТСТ ажилтай хэрхэн холбогддог талаар болон өнөөгийн байдлын тухай, Санхүүгийн мэдээллийн албаны ахлах хянан шалгагч Н.Очгэрэл болон холбогдох шинжээчид сэжигтэй үйлдлийг таних, сэжигтэй гүйлгээг хүргүүлэх ач холбогдол, хуулиар хүлээсэн үүрэг зэрэг асуудлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

Эх сурвалж: СЗХ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж