Цэргийн бүртгэл нийслэлийн хэмжээнд энэ сарын 20-ны өдрөөс эхэлнэ | News.MN

Цэргийн бүртгэл нийслэлийн хэмжээнд энэ сарын 20-ны өдрөөс эхэлнэ

Цэргийн бүртгэл нийслэлийн хэмжээнд энэ сарын 20-ны өдрөөс эхэлнэ

Цэргийн бүртгэл нийслэлийн хэмжээнд энэ сарын 20-ны өдрөөс эхэлнэ

Энэ оны цэргийн бүртгэлийн нэгдсэн хурал өнөөдөр Хангарди ордонд боллоо. Хуралд нийслэл, дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабын офицер, ахлагч нар оролцов.

Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/1248 дугаар захирамжийн дагуу цэргийн бүртгэлийг нийслэлийн хэмжээнд 2020 оны нэгдүгээр сарын 20-ны өдрөөс хоёрдугаар сарын 07-ны өдрүүдэд засаг захиргааны анхан шатны нэгж болох хороон дээр зохион байгуулна. Цэргийн бүртгэл явуулах журмыг Батлан хамгаалахын сайдын 2017 оны А/331 дүгээр тушаалаар баталсан бөгөөд уг журмын дагуу бүртгэлийн ажлыг явуулах аж. Цэргийн бүртгэлийн тогтолцоо нь цэргийн бэлтгэл үүрэгтний тоо, чанарт дүн шинжилгээ хийх үйл ажиллагааны цогц юм.

Цэргийн албаны тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсэгт цэргийн бэлтгэл алба хаах насны иргэн жил бүр цэргийн бүртгэлд бүртгүүлж, цэргийн үүрэгтний үнэмлэхэд тэмдэглэл хийлгэнэ гэж заасан байдаг.

Бүртгэлд дараах насны иргэд хамрагдана. Үүнд:

  • Иргэн /18-50 насны эрэгтэйчүүд/
  • 60 хүртэлх насны бэлтгэл дээд болон ахлах офицерууд
  • 55 хүртэлх насны бэлтгэл дунд офицер болон ахлагч

Энэ удаагийн цэргийн бүртгэл нь 2020 оны нэгдүгээр сарын 20-ноос эхлэн нийслэлийн 173 хороонд хүн ам, орон сууцны Улсын ээлжит тооллогын дараа зохион байгуулагдаж байгаагаараа онцлог юм.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Д 2020-01-14 202.9.40.132

Өнгөрсөн жил хороон дээрээ очоод бүртгүүлсэн чинь дараа нь дүүрэг дээр дахиж дуудаж заваарсан, ямар ч нэгдсэн системгүй балай юмнууд, хүнд ажил удсан гахайнууд,

Avatar

Зочин 2020-01-14 66.181.170.2

Ингэлээ гээд ямар хэрэгтэй байдаг байнаа, ямар утгагүй, үр дүнгүй ажил хийсэн болох юм, бидний хайран татварын мөнгө, хэнд хэрэгтэй юм бэ, цаг өнгөрөөх гэж яддагиймуу хаашаа юм, хуучинсаг сэтгэлгээнээсээ гарах болоогүй юу, дандаа нэг хачин социализмын үеийн арга барилаараа л яваад бхм

Avatar

Зочин 2020-01-14 202.21.117.10

gДайн байлдаантай орон шиг жилд хоёр удаа цэрэг татлага явуулдаг. Цэрэгт явдаг хүн цөөхөн. Дээрээс нь эрүүр мэндээр тэнцээгүй, оюутан гэх мэтээр хэдэн зуун мянган хүнийг цэрэгт яваагүй нэрээр төлбөр нэхдэг. Хэд ч хамаагүй заавал мөнгө шантаачилж байж салдаг. Даанч төглдө хүн цөөхөн. Дээрээс нь Цэргийн бүртгэл зохион байгуулж торгууль тавьж мөнгө салгах гэж үзнэ.

Avatar

Зочин 2020-01-14 46.165.250.78

Иргэдийг албадан цэрэгт татахаа зогсоохыг НҮБ уриалсан шдээ. Энэ яагаад ардчилсан Монголд хэрэгжихгүй байна. Оросууд ингээд байна уу.

Avatar

Зочин 2020-01-14 193.109.85.12

Битгий мөнгө өг, битгий бүртгүүл. Авилгалчин дарга нарт бууж өгөхгүй шүү.

Avatar

Зочин 2020-01-14 193.109.85.12

Цэргийн бүртгэл нэртэй ард түмнээ дарамталж мөнгө саадаг заваан аргаа больж үз. Монгол улсад хэдэн эрэгтэй эмэгтэй хүн байгааг мэдэхгүй байгаа бол иргэний улсын бүртгэлийн газар гэж хэрэггүй юм байна. Жил бүр нэг ийм Коммунизмын үеийн балай юм явуулдаг.

Avatar

Зочин 2020-01-14 193.109.85.12

Дайн байлдаантай орон шиг жилд хоёр удаа цэрэг татлага явуулдаг. Цэрэгт явдаг хүн цөөхөн. Дээрээс нь эрүүр мэндээр тэнцээгүй, оюутан гэх мэтээр хэдэн зуун мянган хүнийг цэрэгт яваагүй нэрээр төлбөр нэхдэг. Хэд ч хамаагүй заавал мөнгө шантаачилж байж салдаг. Даанч төлдөг хүн цөөхөн. Дээрээс нь Цэргийн бүртгэл зохион байгуулж торгууль тавьж мөнгө салгах гэж үзнэ.

Avatar

Зочин 2020-01-14 202.179.24.39

сайн дураараа явах цэргүүдийг урамшуулалтай болговол ажилгүй залуучууд их сонирхоно доо

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж