Гар утас дэлбэрч, 45 настай иргэн гэмтсэн эсэхийг шалгаж байна

Хуучирсан мэдээ: 2020.01.14-нд нийтлэгдсэн

Гар утас дэлбэрч, 45 настай иргэн гэмтсэн эсэхийг шалгаж байна

Гар утас дэлбэрч, 45 настай иргэн гэмтсэн эсэхийг шалгаж байна

Дорноговь аймгийн Айраг суманд гар утас дэлбэрснээс болж 45 настай иргэн гэмтсэн гэдэг мэдээлэл гараад буй. Энэ хэрэг өчигдөр /2020.01.13/ гарсан бөгөөд “Самсунг” загварын гар утсаа энгэрийн халаасандаа хийсэн байсан нь дэлбэрч, цээж хэсэг, зүүн гартаа гэмтэл авсан гэх мэдээллийг Цагдаагийн ерөнхий газраас өгч байгаа юм.

Тус сумын эмнэлгээс өвчтөний биеийн байдлыг тодруулах гэсэн боловч "Мэдээлэл өгөх боломжгүй" гэдэг хариулт өгсөн юм. Эх сурвалжийн мэдээлж буйгаар мэс засал хийсэн эмч мэргэжилтнүүд 45 настай иргэн жоншны үйлдвэрт ажилладаг бөгөөд тухайн үед экскаваторын шанаганы сэрээ солих гэж байгаад үйлдвэрийн осол гаргасан гэх мэдээллийг өгч байгаа гэнэ.  Ослын улмаас иргэн М-ийн зүүн гар нь тасарчээ. Харин тус сумын цагдаагийн байгууллагаас гар утас нь дэлбэрч, гэмтсэн гэдэг мэдээллийг өгөөд байгаа аж.

Мэдээллийн мөрөөр хэргийн газарт очиж ажилласан цагдаагийн мөрдөгч нар шатсан утсыг хураан авч хэрэг бүртгэл нээн шалгаж, ослын шалтгааныг тогтоохоор ажиллаж байна. Мэргэжлийн байгууллагаас иргэд та бүхнийг цахилгааны аюулгүй байдлыг хангах, өдөр бүр хэрэглэдэг гар утас, цэнэглэгч зэрэг эд хэрэгслийн бүрэн бүтэн байдал болон аюулгүйг байнга хянаж, шалгаж байхыг анхаарууллаа.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ХарамсалтайХарамсалтай
3
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж