Ц.Баатархүү хог хаягдлын ухаалаг цэг хүлээлгэж өглөө | News.MN

Ц.Баатархүү хог хаягдлын ухаалаг цэг хүлээлгэж өглөө

Ц.Баатархүү хог хаягдлын ухаалаг цэг хүлээлгэж өглөө

Ц.Баатархүү хог хаягдлын ухаалаг цэг хүлээлгэж өглөө

НИТХ-ын төлөөлөгч Ц.Баатархүү өнөөдөр хог хаягдал төлбөртэй авах RVM ухаалаг машиныг танилцуулж, Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын албанд хүлээлгэн өглөө. Хог хаягдлыг бууруулах, дахин боловсруулах үйлдвэрүүдийн түүхий эдийн найдвартай эх үүсвэртэй болох зэрэг олон давуу талтай уг машиныг нэвтрүүлэх нь хог хаягдлын менежментийг дэлхийн стандартад нийцүүлэх чухал алхам болох юм.

Одоогийн байдлаар уг машин нь 80 кг/л хуванцар лааз сав хүлээн авч овор хэмжээг нь багасгаж преслэх, 40 л/кг жижиг цаасан хайрцаг хүлээн авч преслэх хүчин чадалтай, -40 хэмд ажиллах боломжтой, 4G технологи I cloud программ хангамжтай юм байна.

Иргэд тус машинд хуванцар, лааз, дахин боловсруулах боломжтой хог хаягдлаа хийж баркодтой билл аваад, баркодоороо автобусны картаа цэнэглэх боломж бүрдэх юм байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 2020-01-14 202.9.46.67

Mash zov mundag bna Baatarhuu. tehnologiin devshliig bid ashiglaj bj hogjino amjilt

Avatar

Зочин 2020-01-14 203.91.115.48

21 дүгээр зуунд гал,түлэхийг заах биш , техник технологийн шинэ дэвшлийг ашиглаж дэлхийтэй хөл нийлмээр байна шүү дээ.Мундаг байнаа

Avatar

Зочин 2020-01-14 64.119.22.114

Маш зөв технологийн хөгжил дэвшил л монгол улсыгцаашлаад дэлхийг ч аварна

Avatar

Зочин 2020-01-14 202.131.244.210

Мундаг

Avatar

Хэрлэнбаатар 2020-01-14 202.126.89.33

Маш чухал шаардлагтай ажилийг хийж хэрэгжүүлжээ нутгын залуудаа амжилт бүтээлийн дээдийг хүсэе

Avatar

Зочин 2020-01-14 119.40.100.170

hogiin baatraa chi shoo

Avatar

Заавал монгол чатаар дамжуулдагаа больчих оо 2020-01-14 124.158.126.107

Заавал монгол чат апп суулгадагаа болчихвол зүгээр байх даа. Хогоо хийгээд шууд мөнгөө авдаг бол ашиглах хүн олон болно

Avatar

Зочин 2020-01-14 172.118.246.168

Уул нь тийм. Гэхдээ банкны АПП суулгахаар ХААН банкнаас эхлээд дансандаа 1 савны үнэ 20 төгрөг авахад шимтгэл нь 100төг болчихоод болохгүй байгаа гэж энэ машин оруулж ирсэн компанийн залуу ярьж байсан. Гэхдээ автобусны картаа цэнэглэж болно гэдэг болж л байна шүү дээ. Харин энэ Баатархүү гэдэг залуу их зарчимч явж явж хотын дарга байдал их зүгээр хүн санагдаад байдаг шүү. Сайн байна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж