Конор МакГрегор дараагийн тулаанаасаа 80 сая доллар олно

Хуучирсан мэдээ: 2020.01.14-нд нийтлэгдсэн

Конор МакГрегор дараагийн тулаанаасаа 80 сая доллар олно

Конор МакГрегор дараагийн тулаанаасаа 80 сая доллар олно

Холимог тулааны урлагийн өнөө цагийн зартай тулаанчдын нэг “The Notorius”  Конор МакГрегор нэгдүгээр сарын 19-нд Лас Вегас хотод зохион байгуулагдах UFC-246-т Cowboy хочит Доналд Сиронигийн эсрэг тулалдах билээ. Тэгвэл тэрбээр саяхан болж өнгөрсөн хэвлэлийн бага хурлын үеэр тулааныхаа тухай ярихдаа “ Энэ тулаан сайн цалингийн чек байх болно. Магадгүй  миний холимог тулаанаас олох хамгийн өндөр дүнтэй тулаан байх … Би 80 сая ам.доллар олно гэсэн төлөвлөгөөтэй байгаа” хэмээжээ. Мөн тэрбээр “ Би 35 нас хүрэхдээ тэрбумтан болсон байх болно” гэжээ.

Ирланд эрийн хувьд Хабиб Нурмагомедовын эсрэг тулаанд 50 сая ам.доллар олж байсан нь түүний хамгийн өндөр дүнтэй орлого юм. Харин холимог тулаанаас гадна 2017 онд Флойд Мэйуэтертэй хийсэн боксын тулаанаас 100 сая ам.доллар олсон нь түүнийг холимог тулааны тамирчдын түүхэнд хамгийн өндөр орлого олсон тамирчин болгосон байна.

Б.МӨНГӨНТАМИР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж