Харри, Меган нарын хүсэлтийг хатан хаан зөвшөөрчээ

Хуучирсан мэдээ: 2020.01.14-нд нийтлэгдсэн

Харри, Меган нарын хүсэлтийг хатан хаан зөвшөөрчээ

Харри, Меган нарын хүсэлтийг хатан хаан зөвшөөрчээ

Их Британийн хунтайж Харри болон түүний эхнэр Меган Маркл нарын хатан хааны гэр бүлээс өрх тусгаарлах шийдвэрийн талаар язгууртнууд хуралдаж, хатан хаан Элизабет тэдний хүсэлтийг хүлээн зөвшөөрөхөөр болжээ.

Энэхүү хурал Английн Сэндрингхэм ордонд болж, 93 настай хатан хаан дараах мэдэдлийг гаргасан байна. Уг мэдэгдэлд “Тэдний гэр бүлийг язгууртны гэр бүлийн бүрэн эрхт гишүүн хэвээр байлгахыг хүсч байгаа ч өөрсдийнх нь хүсэлтийг хүндэлж байна. Хэдий ийм шийдвэр гаргаж байгаа ч тэд бидний гэр бүлийн чухал хүмүүс хэвээр байх болно. Ингээд Сассексын гүн, гүнгийн авхай нарт Канад, Британийн дунд амьдрах шилжилтийн хугацаа байх ёстой гэдэгтэй бүгд санал нийллээ” хэмээн дурджээ.

Харри, Меган нар Британийн хатан хааны гэр бүлээс салж, гэр бүлийн төсвөө бие даан шийдвэрлэж, Умард Америкт бие дааж амьдрах гэнэтийн шийдвэрээ өнгөрсөн долоо хоногт зарласан нь олон хүмүүсийг цочирдуулсан шийдвэр байв. Энэ нь Их Британийн язгууртнуудын олон зуун жилийн тогтсон уламжлалыг эвдсэн шийдвэр болж байна.

Эх сурвалж: Reuters

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж