Самбо бөхийн УАШТ Пүрэв гаригт эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2020.01.14-нд нийтлэгдсэн

Самбо бөхийн УАШТ Пүрэв гаригт эхэлнэ

Самбо бөхийн УАШТ Пүрэв гаригт эхэлнэ

Самбо бөхийн 2020 оны насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн /УАШТ/ Пүрэв гаригт /2020.01.16/ эхэлнэ. Энэхүү тэмцээнтэй холбоотойгоор самбо бөхийн дэлхийн 3-н удаагийн аварга, Беларусь улсын иргэн Владимир Геннадьевич Япринцев Монгол Улсад хүрэлцэн ирж, тамирчдын бэлтгэлтэй танилцсан байна. В. Япринцев нь самбо бөхийн «Мы родом из самбо» ТББ-ыг удирддаг бөгөөд уул уурхайн хүнд даацын машин механизм үйлдвэрлэдэг Беларусийн "Белаз" брэндийн автомашиныг Монгол Улсад нийлүүлдэг "Юнайтед Белаз Машинери" компанийн сурталчилдаг аж. Иймээс тэрбээр улсын аваргад түрүүлсэн зургаан жингийн тамирчныг сонгон цалинжуулах асуудал дээр Монголын самбо бөхийн холбоотой хамтран ажиллахаа амлажээ.

Мөн тэмцээний үеэр олон улсын самбо бөхийн холбооны /FIAS/ шүүгч, самбо бөхийн европ, дэлхийн аварга, Болгар улсын иргэн Иван Нетов урилгаар хүрэлцэн ирж, манай улсад долоо хоног ажиллахаар болсон бөгөөд нэгдүгээр сарын 14,15-нд Монгол Улсын шүүгч, багш, дасгалжуулагч нарын дунд семинар зохион байгуулж байна. Иван Нетов нь самбо бөхөөс гадна жүдо бөхөөр 1992, 1996 оны зуны олимпод оролцож байсан юм.

А.АНИР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж