“Японы тухай миний дурсамж” гэрэл зургийн уралдаанд "Асакүса” тэргүүллээ

Хуучирсан мэдээ: 2020.01.14-нд нийтлэгдсэн

“Японы тухай миний дурсамж” гэрэл зургийн уралдаанд "Асакүса” тэргүүллээ

“Японы тухай миний дурсамж” гэрэл зургийн уралдаанд "Асакүса” тэргүүллээ

Уралдааны тэргүүн байрыг эзэлсэн А.Анударъяагийн “Асакүса” гэрэл зураг

Япон улсын Элчин сайдын яам, “Нью жуулчин турс”, “Canon Mongolia”, “Гранд Принс” ХХК-ийн “Ажисэн рамэн” ресторан болон Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоо хамтран зохион байгуулсан “Японы тухай миний дурсамж” гэрэл зургийн уралдааны ялагчдыг тодруулан, шагнал гардуулах ёслолын ажиллагаа энэ сарын 10-нд “Гэгээнтэн” кино театрт болжээ.

Уг тэмцээнийг Япон орон, түүний соёл, ёс заншил, иргэдийн амьдрал зэргийг олон талаас нь харуулан таниулахын зэрэгцээ Япон, Монгол хоёр улсын найрсаг харилцааг хөхиүлэн дэмжих зорилгоор анх удаа зохион байгуулсан байна.

Тэргүүн байрыг М.Анударъяа “Асакүса” зургаараа эзэлж “Нью жуулчин турс” компанийн шагналыг хүртжээ. Удаах байрт Д.Төмөрбаатарын “Олимпийн дурсгал”, гуравдугаар байрт А.Ариунбаярын “Хүндэтгэл” гэрэл зургууд тус тус шалгарсан байна. Мөн удаах байруудад Б.Батнямын “Хүндлэл”, О.Сүхбатын “Самурай” гэрэл зургууд шалгарч тусгай шагнал хүртжээ.

Японы ЭСЯ-ны Зөвлөх Ш.Хаяаши ёслолын ажиллагааг нээж хэлсэн үгэндээ “Энэхүү үйл ажиллагаагаар дамжуулан монголчуудад Япон улсыг илүү сайн мэдрүүлэхийг зорьсон. Аль болох олон Монгол хүн Японыг зорьж, Токио, Киото төдийгүй сэтгэл татам бусад олон газарт очиж үзээсэй хэмээн хүсч байгаа. Энэ онд зохион байгуулагдах Токиогийн Олимп, паралимпийн наадмын үеэр олон монголчууд Японд очиж, цагийг зугаатай өнгөрүүлэхийн зэрэгцээ Монголын баг тамирчид эх орондоо олон медальтай эргэж ирнэ хэмээн найдаж байна" гэдгээ илэрхийлжээ.

Д.Төмөрбаатар “Олимпийн дурсгал”

А.Ариунбаяр “Хүндэтгэл”

Б.Батням “Хүндлэл”

О.Сүхбат “Самурай”

Уралдааныг зохион байгуулагчид

Уралдааны шагналтнууд

Эх сурвалж: Улаанбаатар дахь Япон улсын ЭСЯ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж