“Талархлын баяр 2015” аяны тохирлын эзэд шагналаа авлаа

Хуучирсан мэдээ: 2015.10.15-нд нийтлэгдсэн

“Талархлын баяр 2015” аяны тохирлын эзэд шагналаа авлаа

“Талархлын баяр 2015” аяны эхний 14 хоногийн тохирлын эзэд шагналаа гардан авлаа

Монгол орон даяар үргэлжилж байгаа ХААН Банкны “Талархлын баяр 2015” аяны эхний тохирлын эзэд тодорлоо.

“Талархлын баяр 2015” аян нь 2015 оны 09-р сарын 28-аас эхлэн 2016 оны 01-р сарын 03-ны өдрийг хүртэл 14 хоног тутамд iPhone 6 гар утас авах 4 харилцагч, Токио руу хосоороо аялах 1 харилцагчийг тодруулж байгаа билээ.

Уг аяны эхний тохирлын эздийг тодруулах шууд нэвтрүүлэг 10-р сарын 11-ний 19:40 цагаас МҮОНТ-ээр үзэгчдэд хүрч iPhone 6 гар утасны эздээр ХААН Банкны Чингэлтэй салбарын харилцагч М.Намуунаа, Дундговь салбарын харилцагч С.Рэгзэдмаа, Дархан салбарын харилцагч О.Эрдэнэчимэг, Баянгол салбарын харилцагч Д.Оюунчимэг нар тодорлоо.

Харин Токио хот руу хосоороо аялах эрхийн эзнээр Баянзүрх салбарын харилцагч Ч.Сэржмядаг тодорч  шагналаа гардан авлаа.

ХААН Банк харилцагчиддаа мөнгөн хөрөнгөө найдвартай өсөн нэмэгдүүлэх хадгаламжийн бүтээгдэхүүнийг өргөн сонголттойгоор санал болгодог бөгөөд энэ удаад “Талархлын баяр 2015” аянаараа дамжуулан хуримтлалтай болохыг уриалж байгаа юм.

Харилцагч та 3 сараас дээш хугацаатай хадгаламж шинээр нээж, орлого нэмсэн 100,000₮ тутамд 1 тохирлын эрх авч талархлын баярын аянд оролцох боломжтой. Мөн аяны хүрээнд 3 сараас дээш хугацаагаар 20,000 төгрөгөөс дээш дүнгээр хуримтлалын үйлчилгээнд холбуулсан харилцагч бүрт бэлэгтэй. Тохирлын эрх нь тухайн 14 хоногтоо хүчинтэй учир харилцагч та дараагийн 14 хоногт хадгаламжиндаа 100,000 төгрөг нэмсэн тохиолдолд дахин шинэ тохирлын эрхтэй болно.  

Хугацаатай хадгаламж нь таны ирээдүйг улам баталгаатай болгоод зогсохгүй санхүүгийн зорилгодоо хүрэхэд тус дэм болдог. Иймд харилцагч та өөрт ойр байрлах ХААН Банкны салбар тооцооны төвд хандан “Талархлын баяр 2015” аянд хамрагдаарай. Дараагийн тохирлын эздийг    10- р сарын 25-ны 19:40 цагт МҮОНТ-ийн шууд нэвтрүүлгээр тодруулна.


Токио руу хосоороо аялах эрхийн эзэн болсон Ч.Сэржмядаг:

Би “Дэлхийн Зөн Монгол” Олон улсын байгууллагад ажилладаг. ХААН Банкны хадгаламж, карт гээд олон бүтээгдэхүүнийг нь ашигладаг, үнэнч харилцагч байна. Би  9-р сарын 28-ны өдөр дансандаа 100,000 төгрөг нэмж хийсэн. ХААН Банкнаас “Та Токио руу аялах эрхийн эзэн боллоо. Та шууд нэврүүлгийг үзэж амжаагүй бол ухраагаад үзээрэй” гэхэд маш их баярласан. ХААН Банкны хамт олонд баярлалаа. Олон хүнийг азтан болгож, энэ баяр хөөрийг бэлэглээрэй.


iPhone 6 гар утасны эзэн болсон М.Намуунаагийн ээж Ч.Октябрь:

Манайх 2 охинтой. Бид 2 хүүхэддээ ХААН Банкны “Боловсрол – Хүүхдийн Ирээдүй” хадгаламж нээлгэсэн.  Ер нь хүүхдийнхээ ирээдүйд зориулаад заавал хадгаламж нээлгэх хэрэгтэй гэж манай гэр бүл үздэг. ХААН Банкны хүүхдийн хадгаламж бусад банкны хадгаламжаас өндөр хүүтэй байдаг. Тиймээс охиндоо зориулаад хадгаламж нээсэн нь өнөөдөр азтан болголоо. Маш их баяртай байна.

iPhone 6 гар утасны эзэн М.Намуунаа:

Би 15-р сургуулийн 3А ангид сурдаг. Манай аав ээж 2 надад хүүхдийн хадгаламж нээгээд би азтан болсон.


iPhone 6 гар утасны эзэн болсон Д.Оюунчимэг:

Олон харилцагчаас азтан болсондоо баяртай байна. Энэ тохирол 14 хоног тутам үргэлжлэх учраас найз нөхөд, гэр бүлийнхэндээ тохирлын талаар хэлнэ гэж бодож байна. Азтан болох боломж хэн бүхний өмнө нээлттэй байдаг юм байна. Баярлалаа.


iPhone 6 гар утасны эзэн болсон С.Рэгзэдмаа: 

Би Дундговь аймгаас iPhone 6 гар утасны азтан болсон. ХААН Банкны “Талархлын баяр 2015” аяны эхний 5 азтаны нэг болсондоо баяртай байна. Шууд нэвтрүүлгийн дараа хүмүүс залгаж азтан болсон тухай хэлэхэд ижил нэртэй хүн байх гээд итгээгүй. Харин банкны ажилтан залгаж баяр хүргэхэд өөрийгөө азтан болсонд итгэсэн. Залуустаа хандаж хэлэхэд ирээдүйнхээ төлөө хуримтлалтай болж азтан болоорой гэж хэлье.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж